sonin.mn

"Наньжин-2014" залуучуудын II наадамд эх орноо төлөөлөн спортын авьяас, ур чадвараа дайчлан олон улсын түвшинд шагналт байрт шалгарч амжилт үзүүлсэн сурагчдыг БШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч, баяр хүргэлээ.

Тус тэмцээнд дэлхийн 204 орны баг тамирчид өрсөлдсөн юм. Чөлөөт бөхийн спортын мастер Б.Дөлгөөн Наньжиний тэнгэрт  эх орныхоо тугийг мандуулж, дэлхийн үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөж, мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.

Тэрээр залуучуудын зуны олимпийн II наадамд охидын 46 кг-ийн жинд  Болгар, Алжир, Венесуэлийн тамирчдыг дараалан цэвэр ялж шигшээ байранд БНАСАУ-ын тамирчин Ким Сонянд 5:9 оноогоор ялагдал хүлээжээ.  Манай улсаас тус наадамд 5 тамирчин оролцсоноос М.Анхцэцэг IV байрт, Ц.Хулан VII, Н.Ангирмаа VIII байрт шалгарчээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг