sonin.mn

ТОКИО. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид агаарын цохилт өгч, "Лалын улс"-ыг бүрмөсөн устгахаар төлөвлөжээ.

Обама лхагва гарагт телевизээр үг хэлэхдээ, уг бүлэглэлтэй тэмцэх бүрэн хэмжээний стратеги боловсруулсан бөгөөд Сири дэх уг бүлэглэлийн эсрэг арга хэмжээ авна гэдэгт эргэлзэх зүйлгүй гэжээ.

АНУ наймдугаар сард Иракт агаарын 150 гаруй удаагийн дайралт хийсэн. Гэвч Сирид нисгэгчгүй онгоц ашиглан мэдээлэл цуглуулахаас өөр ажиллагаа явуулаагүй байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг