sonin.mn

Уламжлал ёсоор Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас энэ сарын 9-10-ны өдөр тус улсад ял эдэлж буй 7 монгол иргэнээ эргэв.

Мөн тэдний санал хүсэлтийг нь сонсохын хамт уран зохиолын ном, хэвлэл, шаардлагатай  зарим хэрэглэл, хүнсний зүйл болон ар гэрээс нь дамжуулсан ойр зуурын хэрэглээний мөнгө, захидлыг гардуулан өгөв.

Хоригдож буй иргэдийн биеийн байдал хэвийн, сэтгэл санааны хувьд өөдрөг байгаа бөгөөд ар гэрийнхэнтэйгээ захидлаар харьцаж байгаа аж. Тэднээс хувийн журмаар тусгайлан захисан зүйлийг ар гэрийнхэнд нь уламжилав

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг