sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Иракийн Ерөнхий сайд Хайдер ал-Абадитай “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг дарах эв санаа нэгтэй буйгаа нотлохоор уулзсан байна.

Керри лхагва гарагт Багдадад айлчилсан ба үүнээс хоёр өдрийн өмнө Абади засгийн газрын тэргүүн болсон юм. Ерөнхий сайд Абадигийн цэргийн хүчийг дахин сэргээх, улс төрийн шинэчлэл хийх зэрэг ажил Иракийн сүсэгтэн олон, үндэстэн ястнуудын нийгэмлэгт хүрч байгааг Керри сайшаасан байна.

Иракийн засгийн газрын гол зорилго бол улс орноо хамгаалах бол, олон улсын хамтын нийгэмлэг улс орон болон бүс нутгийг бүхэлд нь хамгаалах юм гэж Ерөнхий сайд Абади хэлжээ.

АНУ болон дэлхийн улс орнууд "Лалын улс"-ын хүрээ тэлж байгааг зүгээр хараад суухгүй гэдгээ Керри сэтгүүлчдэд хэлсэн байна. Керри пүрэв гарагт Саудын Аравид Ойрхи Дорнодын орнуудын тэргүүн нартай уулзаж, АНУ-тай хамтран ажиллахыг уриална.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг