sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Украин Оростой залгаа хил дээр хамгаалалтын хана барих ажлаа Украины Ерөнхийлөгчийн тушаалаар есдүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн байна гэж “Террозимтэй тэмцэх ажиллагаа” төвөөс мэдээлсэн байна.

Ирсэн мэдээнээс үзвэл, Украинд дайсан нэвтрэхээс урьдчилан хамгаалах зорилготой  хамгаалалтын хоёр зурвас байгуулахаар төлөвлөжээ. 1500 км суваг шуудуу, мөн техникүүдэд зориулсан 8000 гаруй нуувч, 4000 гаруй хорогдох байр болон 60 км урттай үл дэлбэрэх хаалт барина.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг