sonin.mn

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама лалын хэт даврагчдаас бүрдсэн ISIS бүлгэмийг тараан бутаргаж, үгүй хийх зорилгоор цэрэг зэвсгийн хүчээр Сирид цөм­рөн ороход бэлэн гэж мэдэгдээд байна.

Тэрбээр орон нутгийн телевизээрээ ийнхүү мэ­дэгдэл хийж ла­лын хэт даврагчдаас бүрд­сэн леван­туудыг үгүй хийхэд шийд­вэртэй цохилт өгөх болсноо тайлбарласан юм.

Мөн Барак Обама Иракт алба хааж буй цэргийнхэндээ нэмэлт 475 энхийг сахиу­лагч илгээхээр болсон аж. Сүүлийн гурван сарын ху­гацаанд исламистууд Ирак, Сирийг дамнуулан өөрсдийн эрх мэдлээ бий болгохоор улайраад байгаа юм.

Тэд Иракийн Идлиб хотоос эхлэн Тикрит, Мосулыг эрх­шээлдээ оруулс­наас гадна Сирийн сөр­гөлдөөнтэй бүс нутгаас хөлсний цэргүүд авч ирэн Иракийн засгийн газрын эсрэг ашиглаж байгаа юм.

ISIS-ийн хяналт Ирак, Сирийг туйлдуулж байна
Халифын вант улсыг байгуулсан хэмээн мэдэгдэл хийсэн левантуудаас бүрдсэн ISIS-ийн босогчид өдрөөс өдөрт хүч нь идэвхжсээр байгаа. Тэд Иракийн Тик­рит дэх газрын тосны ордыг эзлэн авснаас хойш дотоодын гишүүдээ цалин­жуулах, зэр зэвсэг худалдан авах санхүүгийн чадавхтай болсон юм.

Тэгвэл Ойрхи Дорнодод хүчээ аваад байгаа ISIS-ийн эсрэг Америк ямар арга хэмжээ авахаар болов, Барак Обама юуны тулд сүрдэм мэдэгдэл хийв гэх мэт асуулт ажиглагчдын дунд байна. Харин Обамагийн мэдэгдсэнээр АНУ юун түрүүнд Иракийн агаарын бүст 150 сөнөөгч онгоцоо илгээх болсноо зарласан юм. Барак Обама 15 минутын турш хийсэн мэдэгдэлдээ “Америкчууд дахин гол дүр байх болно” гэсэн юм.

“Бид Иракийн Засгийн газартай хамтран ажиллана. Хүний эрх, Иракийн ард түмний амьдралын баталгааг сайжруулахын тулд ISIS зэвсэгт бүлэглэлийг маш хурдан хугацаанд түлхэн унагах болно. Иракийн засгийн газар, АНУ-ын цэргийн хүч ISIS-ийн гол баазуудад давшиж эхэлнэ” гэж Барак Обама ярьсан байна.

Уг нь Барак Обама дахин сонгогдох үедээ “2003 онд эхэлсэн Иракийн дайны дараа­чаас хойш АНУ-ын цэргийн тоог хамгийн ихээр цөөлнө” гэж байсан ч левантуудын эзлэн түрэм­гийллээс болж Ирак, Сирийг хамарсан цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулахад бэлтгэж эхлээд байна.

Агаарын цохилтуудыг хаана хаана өгөх тухай АНУ-ын Батлан хамгаалах яам дэлгэрэнгүй тайлбар өгчээ. Юун түрүүнд Мосул хотод 90, Ирбилд 27, Синжар уулын бэлд 13, Хадитад 9, Амерли хотод дөрвөн сөнөөгчдөөр цохилт өгөхөр болжээ. Нийтдээ 143 сөнөөгч эхний ээлжинд онилсон хотуудыг бөмбөгдөх юм.

Обамагийн мэдэгдсэнээр тус улс 25 сая ам.долларыг энэхүү цэргийн ажиллагаанд зарцуулахаар Батлан хам­гаал­ахын төсөвт суулгажээ.

Эх сурвалж: