sonin.mn

Энэ оны эхний найман сард улсын төсөв 153 тэрбум төг­рөгийн алдагдалтай гар­чээ. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн тэнцвэр­жүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний найман сард 3798.0 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэм­жээ 3951.0 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 153.0 тэр­бум төг­рөгийн алдаг­далтай гарсан байна.

Төсөв алдагдалтай га­рахад зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 0.2 пунк­циэр илүү байгаа нь нөлөөл­жээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 203.0 тэрбум төгрөг буюу 6.7 хувиар нэмэгдэхэд бусад татварын орлого 120.8 тэрбум төгрөг буюу 30.7 хувь, Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 71.5 тэрбум төгрөг буюу 13.5 хувь, дотоодын бараа үйлчилгээний татварын орлого 31.6 тэрбум төгрөг буюу 2.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: