sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Оросын Дорнод цэргийн тойрог байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ба бүс нутагт цэргийн сургууль хийж эхэлсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

"Оросын Дорнод цэргийн тойргийн байлдааны бэлэн байдлыг гэнэт шалгах ажиллагааны хүрээнд тус цэргийн тойрог дахь цэргийн анги болон нэгтгэлүүд байлдааны өндөржүүлсэн  бэлэн байдалд шилжих арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж БХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ийм тушаал өгчээ. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин болон цэргийн анги нэгтгэлүүд Москвагийн цагаар пүрэв гарагийн өглөөний 10 цагт  байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна.

Дорнодын цэргийн тойргийн цэргийн тойрогт Өвөр Байгал болон Алс Дорнод дахь цэргийн анги нэгтгэлүүд багтдаг ба төв штаб нь Хабаровск хотод байдаг аж.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг