sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Америкийн ангарагнаа явагч “Curiosity” аппарат Эолида ууланд хүрэх гол зорилгоо биелүүлж, ойрын өдрүүдэд өрөмдлөгөө эхлэхээр бэлтгэж байна.

Энэ тухай Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ гарагуудын судалгааны захирал Жин Грин Вашингтон хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Хоёр гаруй жилийн өмнө Улаан нүдэн гарагт газардсан “Curiosity” аппарат нь гарагийн бүтэц болоод химийн бүрэлдэхүүнийг судлах зорилгоор хөрсний дээж авна. Энэ даалгаврыг ирэх долоо хоногоос биелүүлж эхлэх ажээ.

Эолида уул нь галт уулсын 150 гаруй км голчтой Гейла цар дотор оршдог байна. “Ангараг гарагийн гадаргууны талаар илүү тодорхой мэдээлэлтэй болоход туслах шинэ чулуулгуудын судалгааны хувьд энэ гүдгэр газар нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа юм” гэж NASA агентлагийн төлөөлөгч хэлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг