sonin.mn

ПХЕНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын Ардын дээд хурлын /АДХ/ тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам ОХУ-ын Холбооны зөвлөлийн тэргүүн дэд дарга Александр Торшинтой пүрэв гарагт АДХ-ын Мансүдэ ордонд уулзаж, хэлэлцээ хийлээ.

Уг уулзалтад АДХ-ын дэд дарга Ан Тон Чун, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Тимонин болон ЭСЯ-ны албаны хүн оролцсон юм.

Халуун дотноор хүлээн авсан Солонгосын ард түмэнд Александр Торшин талархлаа илэрхийлж, ОХУ-БНАСАУ-ын найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргана гэлээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг