sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Дорнодод цэрэг-улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхийн тулд Оросоос нүүр буруулагч Дорнод Европын орнууд НАТО-г өргөжүүлэх сонирхолтой байна гэж ОХУ-ын Улсын Думын олон улсын хорооны тэргүүн Алексей Пушков пүрэв гарагт мэдэгджээ.

“Оросоос нүүр буруулах үзэл Дорнод Европын олон оронд хүчтэй болж байна. Энэ үзэл бол мөн чанараараа эдгээр орны улс төрийн анги давхаргын хувьд үндэсний хоёр дахь үзэл суртал нь болоод байна. Юуны өмнө би Балтийн тэнгис хавийн орнууд, Польш, Румыныг хэлж байна” гэж депутат тэмдэглэжээ.

Ийм орнууд НАТО-г өргөжүүлснээр өөрсдөө Европ тивд АНУ-ын түшиг тулгуур болох, ингэснээрээ өөрийн цэрэг-улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх бололцоотой болно хэмээн найдаж байна гэж тэрбээр үзэж байна.

“Тиймээс тэд манай улстай эсвэл хамгийн ойрын хөрштэй хил залгаа Украин, Гүрж болон Монгол зэрэг улсыг НАТО-гийн бүрэлдэхүүнд оруулахыг ихэд сонирхож байна” гэж Пушков нэмж хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг