sonin.mn

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-20-нд ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

 Айлчлалын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькинтой албан ёсны уулзалт хийж, хоёр орны Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх асуудлаар ярилцана.

Манай төлөөлөгчид  ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийх үеэр Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх талаар хоёр орны Үндсэн хуулийн шүүхүүдийн явуулж буй үйл ажиллагаа, оруулж буй хувь нэмэр, хуримтлуулсан арга туршлага, үндэсний болон олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлага зэрэг асуудлаар харилцан санал солилцох аж.

Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Дээд шүүхийн дарга В.М.Лебедевтэй ажил хэргийн уулзалт хийхээр товложээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг