sonin.mn

“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран иргэдийн дунд “Өглөөний нарны алхалт”-ыг зохион байгууллаа.

Өглөөний нарны алхалтыг “Морин хуур” цогцолбороос Дархан 50 цогцолбор хүртэл 4 км алхалтыг хийж, “Биеэ тэтгэн чийрэгжүүлье” хийн дасгалыг хийлээ.

Нарны алхалтын нээлтийг Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нээж үг хэллээ. Эрүүл мэндийн довтолгоо “Заавал хэвшүүлэх 21 дадал” ном айл өрх бүрт хүрч байгаа, өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, алхах, гүйх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэхийг уриалаа.

Алхалтад 143 иргэн оролцлоо.