sonin.mn

Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний ЦЕГын даргыг өөрчлөхөөс эхэлсэн өөрчлөлт тус газарт үргэлжилж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар / ЗБГХТГ/-ыг өөрчлөн , орон тоог шинэчлэн батлах тухай асуудлыг ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар саяхан хэлэлцлээ.

Энэ хурлаар хуучин МБГ, ЭЦГ хоёрыг нэгтгэн гүйцэтгэх ажил хариуцсан болон Мөрдөн байцаах ажил хариуцсан тасаг болгон өөрчлөх шийдвэр гаргажээ. Мөн ЭЦГ-т харьяалагдаж байсан Гүйцэтгэх ажлын болон Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийг Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Ингэснээр зарим орон тоо хөдөлгөөнд орж, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгчдийг аймаг, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүдэд шилжүүлэх нь тодорхой болжээ. Нийслэлийн Цагдаагийн газрын даргыг иргэд, олон нийтийн саналаар томилох шинэ ажил ч хийж байна. Энэчлэн хууль эрх зүйн шинэчлэлийг цагдаагийн газраас эхэлж байгаа нь энэ юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг