sonin.mn

ДУШАНБЕ. /ITAR-TASS/. БНХАУ хамтран хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор таван тэрбум долларын зээлийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ олгохоор шийдвэрлэжээ.

“Таван тэрбум долларын зээлийг хамтарсан төсүүдийг хэрэгжүүлэх зорилгоор ШХАБ-ын гишүүн орнуудад олгох шийдвэрийг Хятадын тал гаргалаа” гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлсэн байна.

Тажикистаны нийслэл Душанбе хотод энэ сарын 11-12-нд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт болж байгаа билээ.

Уг дээд хэмжээний уулзалтын үеэр бүс нутагт тулгарч буй аюул, сорилтуудад хариу үзүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд аюулгүйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг