sonin.mn

Дэлхийд инженерийн байгууламжаараа шагшигддаг Герман улсын технологиор барих цэвэрлэх байгууламж 2015 онд Улаанбаатар хотод ашиглалтанд орно. Энэ бол нийслэлийн баруун урд хэсгийг хамрах Яармаг, Нисэхийн орон сууцны шинэ хорооллын 160 мянган айл өрхийн хаягдал усыг цэвэрлэх байгууламж юм.

Тус цэвэрлэх байгууламжийн ажил өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Морингийн даваа буюу Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 500-н мянга м2 талбай эзлэх тус байгууламж өдөрт 20-н мянган мЗ ус цэвэрлэх хүчин чадалтай, долоо давхар шүүлтүүртэй юм.

Шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглах боломжтой. Мөн боловсруулалтын явцад гаргах хийгээр тус байгууламжийн дулаан цахилгаанаар хангахаар тооцоолжээ. Мөн лаг шаврыг преслэж бордоонд ашиглах боломжтой юм байна.

Тус цэвэрлэх байгууламжийг БХБ-ын яамны "Дэд бүтэц" төслийн нэгж хариуцан гүйцэтгэгчээр БНТУ-ын Эйч Эн Си компани ажиллаж байна.

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин