Би энэ асуултыг тавих их дуртай. Газар зүйн хувьд Цагаан нуур нь Монголд байдаг, Балатон нуур нь болохоор Европын төвд, Унгарт байдаг. Балатон нь тэр бүсдээ алдартай амралтын газар, Цагаан нуурыг одоо л тойроод амралт, жуулчны баазууд байгуулагдаж эхэлж байгаа.
Нууруудын тухай гол нь биш ээ. Өөр сэдэв хөндөх гэсэн юм. Балатон гоё л доо. Ялангуяа үйлчилгээний соёлын хувьд. Нэг дутагдал нь хүн ихтэй. Цагаан нуур маань тэгэхэд цэлийгээд, тунгалаг ус нь гялалзаад, хаашаа л харна эрх чөлөө. Балатоны ус нь булингартаад, хаашаа л харна хүн. Чанга дуугарч ч болохгүй. Чимээ шуугиан гаргавал хажуу хүнийхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн асуудалд орж болно.
Цагаан нуурын хөвөөнд чи хоолойгоо сөөтөл хашгирч болно, дуулна, хөл нүцгэн гүйнэ, дуртай газраа “морь харна”, “зуу” татна, зодолдож ч болно (за энэ бол арай хэтэрнээ). Агаар салхи, зүлэг ногоо, үнэр нь юутай сайхан бэ? Хамгийн гол нь эрх чөлөө!
Эрх чөлөө гэснээс 2004 онд Вашингтонд явж байхдаа нэг нутгийн залуутай танилцаж билээ. Нэрийг нь хэлэхээ болье. Энэ залуу яасан гэхээр монгол найз охинтойгоо муудалцаж л дээ. Сэтгэл санаа нь тавгүйтээд жоохон шар айраг ууж. Тэгээд Монгол таунд байдаг бүсгүйн гэрт очтол нөгөөдөх нь залууг согтуу байна гээд хаалгаа тайлдаггүй. Халамцуу залуу чанга дуудаж, монгол маягаараа хаалгыг нь нүднэ. Нээх сүртэй балбаж бариагүй авч тун удалгүй цагдаа, онцгойгийнхон, түргэн тусламжтайгаа ирээд нөгөө залуугийн гарыг мушгиад аваад явах нь тэр. Найз бүсгүй нь өнгөрсөн хойно хичнээн учирлаад нэмэргүй. Цаг тийм ч орой биш байсан гэж байгаа юм аа. Хөршүүд нь 911-руу утасдаад л гүйцээ. За тэгээд болоогүй ээ, залууг шүүхээр оруулаад 3 жилийн цалингүй хөдөлмөр хийх “ялаар” шийтгэжээ. Нөгөө залуу бүр тураалд орчихсон, надтай зовлонгоо хуваалцсан нь энэ.
Нэг талаас зөв боловч, нөгөө талаас авч үзэхэд эрх чөлөө гэдэг ойлголт бас харьцангуй байгаа биз. Монголдоо энэ залуу хаалгыг нь балбана, орилно. Хөршүүд нь зохицуулчихыг бодно. Нилээн юм болж байж цагдаа нар ирнэ. Эрүүлжүүлэхэд аваачиж хийнэ. Маргааш өглөө нь бүсгүй бараг өөрөө гүйж очоод найз залуугаа авна.
Америкт байгаа монгол хүүхдүүд гэж аав ээж нь гар хүрч болдоггүй, их зантай, хүмүүжилгүй хүмүүс мэр сэр бий болж буй нь худлаа биш. Би энд хууль бус, бүдүүлэг ёсыг сурталчлаад байгаа юм огтхон ч биш шүү.
Эрх чөлөө гэдэг чинь маш эмзэг юм байдгийг л хэлэх гээд ядна. Олдсон эрх чөлөөгөө бид аажимдаа боомилчих вий л гэж боддог юм. Монгол маягаараа л амьдрах юм шүү. Ухаан мэдлэг, чадвар нь мөхөс манай зарим хууль тогтоогчид бусад орны хууль журмыг дэндүү механикаар шууд хуулж Монголын хөрсөнд буулгах гээд байдаг нь худлаа биш.
Америкт бол ээж нь хүүхдээ 10-хан минут орхиод эмийн сан гүйгээд ирэхийн хооронд хөрш нь цонхоороо хараад цагдаад мэдээлэл өгнө. Ээж хүүхдээ ганцааранг нь орхисон хэмээн хэрэгт орох жишээтэй. Тэр “бууны нохойны” ертөнц бидэнд хэрэггүй.Бид өөрийн гэсэн ахуй амьдралтай хүмүүс. Гадны хууль, дүрэм, журмыг сохроор хуулж Монголд нэвтрүүлснээр эрх чөлөө маань хумигдах вий. Цагаан нуурынхаа эрэг дээр тааваараа амьдрах минь гэсэн л санаа юм даа.
Б.ДОЛГИОН
Сэтгэгдэл0
… Өөрийнхөө төлөө амьдардаг бүхэн эцэстээ юу ч үгүй мухардаж дуусдаг. … Эх орон, ард түмнийхээ төлөө амьдардаг хүн Монголчуудынхаа сэтгэл зүрхэнд Чингис хаан шиг, Д Сүхбаатар шиг , С Зориг шиг үүрд хайрлагдан , сайнаар дурсагдан , амьд улаан гал мэт асаж дүрэлзсэн ариун зүрх сэтгэл нь үүрд хадгалагдан үлддэг . ... Өнөөдөр идэх хоол өмсөх зүйлсээр олон түмэн дутаж байгаа гэхдээ асуудалын гол нь тэс өөр зүйлд байгаа юм . Бидний xөх тамгат Mонголчууд , … Mонголоо алдаж байгаад бухимдаж байна. !!! … Энэ нийгэм xэт анархи, харийнхны төлөө нийгэм болсон учраас тайвширч чадахгүй байна. … Монгол хүнийг зөвхөн xөх тамгат Mонгол хүн л ойлгоно . Өглөө эртлэн босоод адуун сүргийнхээ зүг очиж буй Mонгол эр xүн замдаа саадгүйгээр салхи исгэрүүлэн давхих дуртай. Энэ бол хөх тамгат Монголчуудын эрх чөлөөт нүүдэлчин амьдралын хэв маяг мөн . Харин хэдэн хужаа нар гарч ирээд газар нутгийг нь цөөхөн урвагчдын тусламжтайгаар өөрийн болгоод нөгөө адуучин эрийн гэрийг тойруулан хашаа босгоод эхлэхэд л жинхэнэ ардчилалын нүүр царай , эзлэн түрэмгийлэх мөн чанарыг нь тэр адуучин ойлгож эхэлдэг. … Эрх чөлөөг эрхэмлэгч Монгол Aдуучин цаг нь болоход дэлхийн хэмжээнд сэтгэж чаддаг . Учир нь тэрээр оюун ухаанаа ямар нэгэн хашилтаар боомилоогүй , Тэнгэрлэг ахуйд амьдардаг учраас .. Харин хужаа хүн тэр хязгаарлалтыг огтхон ч тээршaaхгүй бөгөөд түүнд идэх хоол , мөнгө л байвал, тэрээр хашаан дотроо сэтгэл хангалуун амьдарна. Бао баабар тэргүүтэй харь цустангууд хужаагаараа харж сэтгэдэг , … бид Mонголоороо харж сэтгэдэг . Би хэрэв Хятадад очоод Монгол хүний амьдралын дүрмийг Xятадуудад тунхаглавал тэнд хэн ч ойлгохгүй . Тэнд би өрөвдөлтэй тэнэг Mонгол тэдний дайсан, түрэмгийлэгч болж хувирна. Энэ дэлхий дээр амьдрагч хүмүүн нь Мөнх Тэнгэрээс заяасан газар нутаг дээрээ бүрэн эрх чөлөөтэйгээр өөрийн үндэстний зан заншил , соёл амьдралын хэв шинжийн дагуу амьдардаг . Тэд өөр хоорондоо ямар ч асуудалтай байж болно. Энэ нь тэдний л асуудал.. Гэтэл нэгэн хужаа Mонгол хүний нэрийг барьж тэр үндэстэнд хортой үгсийг элдэв амттай хачрын дундуур шургалуулж өгөөд мэдрэхүйд нь хаалт хашилт хийх гээд байвал үүнийг мэдсэн нэгэн заавал ч үгүй эгдүүцэн түүний хорон санааны эсрэг тэмцэхгүй гэж үү. !!! … Хэн нэгэн чиний хүүхдэд хар тамхийг худал магтаж өгөөд хар тамхичин манкурт боол адил болгох гээд байгаа бол чи үүнийг эсэргүүцэн хүүхдээ хамгаалахаар эрслэн босохгүй гэж үү. !!! … Тэгвэл ард түмнийхээ хамгийн үнэ цэнэтэй зүйл болох цэвэр ариун оюун ухаан, нүүдэлчин хэв маягтай үндэстнийхээ өвөрмөц онцлогыг хадгалсан зан заншлыг харийн хэн нэгэний оюуны халдлагаас хамгаалахаар Тэнгэрээс заяагдсан ариун үүрэг хүлээсэн хэсэг хүчин оршин байдаг гэдгийг ойлгох гэж оролдогтун . !!! … Мөнх Тэнгэр тэдэнд алив хорон муугийн заль мэхийг харуулж , хамгаалах ухааныг өгсөн гэдэгт итгэгтүн. !!! … Тэд үүнийг мөнгөний төлөө хийдэггүй . Монгол эх орноо зүрхнээсээ хайрладаг учраас өөрийн цус нэгт Монголчуудаа харийнхны худал үг , уран мэхлэлтэнд хууртчих вий гэдгээс эмээж тэднийгээ аврахын тулд бичдэг. Ойлгох нэгэн нь ойлгог. !!! … Бидний Монголчууд бол Мөнх Тэнгэрийн ард түмэн . Хэрэв чи үүнийгээ мэддэг бол , ойлгодог бол хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан өөрийгөө зөвт байдалд захируулан амьдрах ёстой. !!! ... Архи ууж зугаацан цэнгэж , мөнгөний төлөө үхэн хатан зүтгэх ёсгүй гэдэг ээ ойлгоx хэрэгтэй . !!! ... Xарин цэвэр ариун ёс суртахуунтай нэгэн байж жинхэнэ хөх тамгат Mонгол хүн болж бусдад тустай амьдрах нь чиний заавал хийх ёстой амьдралын эхний алхам байх ёстой. … 2011 oн .
… Би хэрвээ өөрийнхээ төлөө амьдардаг бол энэ амьдрал дэндүү уйтгартай дэндүү өрөвдмөөр арчаагүй биш үү. Эд хөрөнгө мөнгө тийм их хэрэгтэй гэж үү. Мэдээж хэрэглээ байдаг учраас түүнийг ямар нэг баялгаар хөдөлмөрөөр бий болгох боломжтой. Гэхдээ энэ нь зүгээр л эд зүйл шүүдээ. Амьдрал асар уудам орон зайнд ер бусын байж л хүн гээч нь өөрийн эрхэм нэрийг хадгалан, амьдралын аагыг амталдаг . Энэ сэтгэлийн гүн их баялгийг бүтээгч хайрыг хэлж байгаа юм. Эх хүн үрийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг . Тэр өөртөө байгаа бүхнээ өгөөд үр хүүхдээ аврахыг хүсдэг . Монголын ард түмний хайртай хүү Д Сүхбаатар юугаараа тийм агуу юм бэ . ??? ... Ардын хувьсгалын үед бүх цэргийн жанжин байснаараа юу . … Үгүй ээ тэр улс орныхоо тусгаар тогтнолын төлөө , Монгол улсын сайн сайхан ирээдүйн төлөө өөрийн амь насыг хайрлахгүйгээр урвагч дайснуудтайгаа тэмцэж алтан амиа алдсан . Зүй нь та нарын бодлоор бол тэр урвагчидад бууж өгөөд түүнийхээ шанд мөнгө аваад асуудлаа шийдэх байсан . Уучлаарай, !!! … Эх орон , ард түмнээ чин зүрхнээсээ хайрласан хэн ч байсан амин хувийн эрх ашгаас , улс орныхоо эрх ашгийг дээгүүр тавьдаг юм . Тэд өөрийгөө ард түмнийхээ төлөө өгөхдөө огтхон ч эргэлздэггүй юм . Эргэлзсэн бол тэдэнд ийм агуу хувь тавилан оногдохгүй байсан . Тэгвэл өнөөдөр Бао баабарын хүмүүжлийн дагуух хүмүүс АН , МАXН , МАН аар дүүрэн байна. Тэд Монголыг цөлбөж идчихээд одоо ичих ч үгүй шударга ёсны тухай хичээл заагаад явж байна. Төр захиргааны байгууллагаар мэргэжлийн хулгайчууд , Бао баабарчууд дүүрэн байна. Тэд өөр хоорондоо өрсөлдөн би л авахгүй бол , би л хулгайлахгүй бол бусад нь хулгайлна, зөвхөн би л өөрийнхээ төлөө байхгүй бол хэн ч намайг гэхгүй гэж өөрсдийгөө худал зөвтгөөд улс орноо цөлбөн дээрэмдэж байна. Энэ хандлага , энэ үзлийг Бао баабаризмийн ялалт буюу түүний 20 жилийн ажлын бүтээл гэвэл илүү таарна. Эсрэгээрээ хэрэв чи Монгол хүн юм бол , ... хэрэв чи дахин хүн шиг хүн байхыг хүсэж байгаа бол , ... эрдэм сурсан ч , ажил хийсэн ч аливаад шударгаар хандаж, чи хийсэн ажлаараа улс орны хөгжилд өөрийн хэмжээгээр тус хүргэн түүнийг урагшлуулахад хүч нэмрээ өгч байгаа гэж бодож сэтгэн хөдөлмөрлөвөл, ... уран бүтээлээ туурвивал амьдрал чинь амар тайван байж сэтгэл зүрх чинь юутай ч зүрлэшгүй баяр хөөрөөр дүүрэн болох биш үү. !!! … Улс орон хүн бүрийн хүчин зүтгэлээр хөгжин мандаж чиний амьдрал ч тэр хэмжээгээр дээшлэх ёстой бус уу. !!! … Би Mонгол улсынхаа төлөө шударгыг барин зүрх сэтгэлээсээ хөдөлмөрлөх болно. Ажил хийвэл ам тостоно гэдэг шиг миний амьдрал ч амар тайван , хангалуун байх болно. Хамгийн гол нь би бусдыг хайрласнаараа , ... өөрийгөө оршин тогтнож байгаа нь бусдад хэрэгтэй гэдэг ээ мэдэрч амьдрах болно. Үүгээрээ би аз жаргалыг амтлан амьдрах болно. Эмч хүн өвчтөн нь эдгэрэхэд, багш хүн шавь нь амжилт гаргахад, Улс орны хүү нь олимпийн медаль авахад баярлан хөөрч сэтгэлийн цэнгэл эдэлдэг . Үүнийг мөнгөөр хийдэггүй , хувиа хичээлтээр ч хийдэггүй , зүрх сэтгэлээ бусдын төлөө зориулан цэвэр ариунаар хөдөлмөрснөөс олж авдаг юутай ч зүйрлэшгүй сэтгэлийн баяр хөөр билээ . Энэ хосгүй мэдрэмжийг та амьдралдаа ганц удаа ч гэсэн амсаж үзсэн л байж таарна . Яагаад гэвэл та ХҮН шүүдээ. Аавын ээжийн хүү , охин бас хэн нэг хүүгийн , охины аав нь , ээж нь ТА шүүдээ. Бүү өөрийгөө хуур . Өөртөө байгаа сайн сайхан чанараа нээ . ... Тэгээд аз жаргалтайгаар амьдар, … Хөх тамгат Монгол ахан дүүс та бүхэндээ би хайртай . … хүндэтгэсэн Zorig. … 2011 oн.
Yu ruu turhiraad bn daa, dolgion ah guai, gehdee tanid yum bichih aviyas alga daa, busadiig ni bol hyleen zuvshuursun shdee, dahij bitgii eldev yum saraachaarai ah aa
zuv l sanaa gargasan bna shd. chi sain unsh l daa. gol ni ter buduuleg zuiliig chini umuuruugui, surtalchilaagui gesen bgaa biz de. tegeed ch zaaval ch ugui baabar, ganhuyag uur hen hen bilee, ted nar shig bichih albagui l bhaa. nadad l lav taalagdlaa...
... Долларын ханшны өсөлт бол тухайн улс орон, ард түмний баялгийн өссөн хэсгийг санхүүгийн аргаар чимээгүй луйвардах , далд үйл ажиллагаа гэж шууд нэрлэж болно. Монгол улсын нэг хүн 2012 онд 1 250 000 төгрөгний цалин авдаг байсан бол ханшны зөрүүгээр 2014 оны 9 р сард 1 850 000 төгрөгний хэмжээнд худалдан авах чадвартай цалин авах ёстой. Тийм үү. ... Тэгвэл 1 250 000 төгрөгний цалин нь 2014 онд тоон үзүүлэлтээр хэвээр байгаа ч 35% ийн төлбөрийн чадлаа алдсан буюу тухайн хүн багаар бодоход 450 000 төгрөгөө алдаад 800 000 төгрөгийн хэмжээнд цалин авч байгаа буюу тухайн цалин бодит үзүүлэлтээр эрс багассан байдлаар тогтоогдсон гэж үзэж болно. ... Өөрөөр хэлбэл Монгол улс урт хугацааны хөдөлмөрийн дүнд бий болгосон баялаг , эдийн засгийн өсөлтөө богино хугацаанд эргэлтгүйгээр алдсан гэсэн үг . Мэдээж үүнийг энгийн хүн сайн ойлгохгүй . Гэхдээ хаана ч ханшны хэлбэлзэл тогтвортой байдаг бол АНУ болон Европын Холбоо санхүүгийн зах зээлд $, Eвро шинээр хэвлэж гаргахад тэр функцээр заавал ч үгүй ханшны уналт ажиглагдах ёстой . Харин Монгол , Украйн , Тайланд мэтийн улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны огцом уруудалтын улмаас $ , Еврогийн тэнцвэртэй байдал үргэлжлэх болно. ... Улс төр нь эдийн засагтай зайлшгүй уялдах нэг сэжим мөн $ , Еврог оршин тогтнуулахын төлөөх бусад улс оронд зориудаар өдөөх өнгөт ардчилсан хувьсгалын мөн чанар буюу тогтворгүй нийгмийн бүтэц үүсгэх нь АНУ , Европын Холбоонд яагаад амин чухал хэрэгцээтэй байдгийг хүмүүс үүгээр , зарим талаар нөлөөлөх нөлөөллөөр нь ойлгож болно. ... .Ийм нөхцөл үүсгэхэд дотоодын урвагчидыг ашиглан зориуд эмх замбараагүй байдал үүсгэж , буруу бодлого барьж эдийн засгийг унагаах боломжийг гаргаж авдаг . Өнөөдөр Украйн улс ОУВС гаас авах тэр олон тэрбүм $ ын санхүүжилтыг АНУ хийхдээ зүгээр л цаасан мөнгө хэвлээд өгөх ба Украйны баялаг , эдийн засгийн үр нөлөөгөөр АНУ ын $ амь орж баталгаажиж байгаа гэдгийг мэдвэл зохино. … Мөн 2012 онд Ардчилсан хужаа луйварчид урвагчидийн шууд гардан гүйцэтгэлээр Монголд ихэд яаралтай нийлүүлэгдсэн Чингис Бондын 1,5 тэрбүм $ ч ялгаагүй шинээр хэвлэгдэн орж ирж Монголын ард түмний хөрөнгөөр баталгаажин , Монголчууд тэр хэмжээгээр ядуурч байгаа юм. ... Тэгэхлээр ерөнхий хулгайч Н Алтанхуягийн засгийн газрыг ямар ч нөхцөлд үргэлжлүүлэн ажиллуулах сонирхол АНУ , Өрнөд , Хятадуудад маш өндөр хэмжээнд байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй . Иймээс улс оронд буй харийнхны гар хөл болсон урвагчдыг хамгийн түрүүнд Төрийн удирдлагаас зайлуулж , Үндэсний мөнгөн тэмдэгтийн өрсөлдөх чадвар , түүний худалдан авах чадварыг тогтвортой хэмжээнд урт хугацаанд барьж чадаж байж улс орны эдийн засгийн өсөлтийн үр нөлөөг тухайн ард түмэн өөртөө нааж авах авах бүрэн боломжтой болдог . Өдгөө Монгол эх оронд минь үүсээд байгаа хүнд цаг үе , системийн хямралыг даван туулж , Монгол улсаа аварч үлдэхийг хүсэж байгаа л бол маш түргэн хугацаанд одооны хууль бус УИХ ыг тарааж , хууль бус Засгийн газрыг огцруулж , хууль бус Ерөнхийлөгчийг буулгаж байж , ... Монгол улсаа хайрладаг, Түүний эрх ашгийн төлөө шудaргаар тэмцэж чаддаг Монголын улс төрийн хүчнийг дэмжин , Төрийн Засаглалын эрхийг яаралтай тэдэнд өгөх хэрэгтэй . Өөр ямар ч арга байхгүй . ... Энэ цаг үед бүрэн төгс хэмжээнд байж чадахгүй ч С Баяр , Сү Батболд тэргүүтэй МАН ын дэвшилтэт хүчнээс өөр Монгол улсыг зөвөөр удирдаад явчих туршлагатай , чадвартай гол нь эх орноо гэсэн сэтгэлгээтэй улс төрийн хүчин , удирдагч байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй . ... Ер нь бүрэн төгс хэмжээнд хаана ч , хэн ч ажиллаж байгаагүй , ажиллах ч боломжгүй гэдгийг анхаарлынхаа гадна орхиж үл болно. ... Дуугарвал дуу нэг , дугтарвал хүч нэг байж чадах гэмээ нь Монголчууд бид энэ цагийн ороо бусгаа , хүнд хэцүү цаг үеийг заавал ч үгүй даван туулж Монгол улсынхаа ирээдүйн сайн сайхныг баталгаажуулж чадах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Монгол маягаараа хаалгы нь нүднэ гэнэ шүү.Монгол соёлд хаалга нүдэх ёс байсангүй.Сүүлийн 70 жилд оросын коммунист соёлыг авч хот газар согтуу танхай хүмүүс олширч хаалга нүддэг, өшиглөдөг болов.Коммунист дарга маргын ач зээ нар энэ танхайрлыг монгол маяг гэж боддог юм байжээ.Энэ Долгион гуайн сэтгэх арга хөөрхийлөлтэй байна шүү.Энэ амьтан Цагаан нуурын эрэг дээр дуртай газраа бааж шээж, архи ууж, зодолдохыг эрх чөлөө гэж боддог байх нь ээ.
Монгол хүн бүр тийм бишдээ яг бодит байдал дээр чи өөрөө хүний адаг нь байгаадаа бичсэн царайг нь харвал
usa giin ardchilal, erh choloo bol mash zov gej boddog yum. ta huulia biyeluuleed hussenee hii, busdiin amar taivan baidliig aldagduulj bolohgui.huuli n huuli shig. dolgion ta soyoltoi hun.iim yum bichij bolohgui sanagdaj bna. hodoo bol cholootei hashigarch bolnoo. hotod, olon niitiin gazar busdiin amar taivan baidliig aldagduulah n huuli zorchij bui asuudal.mongoliin huuii sul baigaa uchraas hun alj bolj bna, huuhed huchindej bolj bna, hulgai deerem, luivar hiij bolj bna,hiij bolohgui yumgui bolchihjee. bid mal bish, hun shuu dee. taniig ingej bichihleer nogoo hodoo goltsuu uhamsargui , bolovsrolgui zaluuchuud n yah bol bna daa.
Урлагийн Долгионы бодол долгионтой байна. Урлагынхан ухаан муутай.
Chi mini yu l buvtnaad baina daa
Дэмжиж байна. Алхам үйлдэл бүрээ цагдаагаар мануулдаг улсыг зарим нь хүсээд байнаа хүссэн юм хүзүү орооноо гэж (одоо англи хэлнээс хууль орчуулж буй хүмүүст)
Bu bol demjuj baa.mongoldoo cholootei ooriinhooroo baih saihan,hodoo nutag terhiin tsagaan nuur ch saihan daa,unertej ba shuu,hun er ni yumiig yaj ch oilgoj bno doo,
Ronald Reagan urlagin hun baisan tereer 8 jil ANU - turin erhiig bariaad ded eronhilogch George Bush ee songuulaad yavsan 8jil , Reagani neriig barsaar tuunii huu G.Bush junior mun 8 jil tur zasgiig udirdsan niitdee ene humuus chin barag 30 jil USA-udirdlaahsdee . Uls tur gedeg chin URLAG shuu dee ! hil hamgaalah gedeg chin bas Urlag ! Dolgioni sanaan n zuv , bichver n' estoi nuguu Terhiin tsagaan nuurandaa chuluutei baij baigaad bicsen bololtoi . Gehdee sanaa n' zuv aliva uls , an am'tan zagas shuvuu ch uuriin nutag , uuriin nuurandaa jargaltai . Gehdee es zui huul duremiig hen ch bai sahih l estoi . End altan dundaj baih estoi bolov uu .
ene zorig gej neg balai gar bnaa , eoo , teneg uhree chi yu muruud bg yum be ? site bolgon deer l neg teneg yum aa bicheed l baih . tonil tsaashaa
Сайн байцгаана уу? Хүн гэдэг таавааралтаа/FREEDOM/ юугаар ч арилжиж наймаалахыг, солилцохыг хүсдэггүй, ингэх ерөөсөө ч, ердөө ч дургүй, -үхэж байсан ч-, байдаг. Учир нь, энэхүү эрхэм эдээ үгүй хийгээд арилжиж наймаалчих л юм бол ХҮН БАЙХАА ХҮН ГЭГДЭХЭЭ ТЭР ЧИГЭЭРЭЭ, ТЭР ЧИГТЭЭ АЛДДАГ. Үнэндээ бол, аж төрөлт ёсыг буюу амьдралыг дөрвөлжилчихвөл л болох юм шиг мулгуй муйхар дүйнгэ утгагүй учиргүй ёсгүй зүйгүй бичвэр номлолыг, -хүмүүний уураг тархи оюуг хүчээр зогсонгид хүргэж номлолоо хүчээр тулган шаарддагаас гадна хамгийн тэрслүү нь ХҮНИЙ ҮГ СОНСДОГГҮЙ, ХЭЛСЭНГ ЧАГНАДАГГҮЙ, ДУРААРАА АГААД ЗОРГООРОО, БҮХНИЙГ ДӨРВӨЛЖЛӨӨД ХАЙРЦАГЧУУЛАГЧИД-,амьдран суух аж төрөлт нь өөр хоорондоо ялгаа заагтай ч, ОЮУТАЙ ТӨРСӨН ХҮН БҮРИЙ АМЬДРАЛ АЖ ТӨРӨЛТИЙГ ЭНГЭЭР ХАРЖ ЗҮЙГЭЭР НЬ ЯРИЛЦАЖ ХӨӨРӨЛДДӨГ. Энэ тохиолд, хэлний ялгаа, аж төрөлтийн нь онцлогууд онц чухал биш, учир нь амьдрал хаа ч адил ижил буйдагтаа л хэргийн учир хэнгэрэгийн дохиур нь, үзүүр ёзоор нь бий байдаг. АНУ-д ч гэсэн таавааралтаа/freedom/ юугаар ч арилжиж наймаалах, солилцох дургүй хүмүүс бий. Тийм хүмүүсийн дийлэнх олонх нь хөдөө орон нутагтаа байж байдаг. Монголчуудыг "үхэр монгол", "тамын тогооны" гэхчлэн хэлж "шоолж" "доромж үздэг" нь БИДНИЙ МОНГОЛЧУУД ОЮУТАЙ ТӨРСӨН ХҮН ГЭДГЭЭ, НЭМЭЭД ТААВААРАЛТАА АЛДАХЫГ ЕРӨӨСӨӨ ХҮСДЭГГҮЙТЭЙ АМИН ХОЛБООТОЙ. Дашрамд, ҮХЭР МАШ УХААНТАЙ АМЬТАН гэдгийг мэддэггүй амьтны нэгэн төрөл болох хүн бас байх юмаа, -түүний дотор зарим нэгэн монголчууд-,. Маньд хамгийн үнэт эд минь ОЮУТАЙ ТӨРСӨН ХҮН ГЭДГИЙГ МИНЬ ЯМАГТ МЭДРҮҮЛДЭГ ТААВААРАЛТ МИНЬ.
Энэ Долгион чинь нөгөө эх орноо худалдаад гадаадад орогнож байгаа С.Баярын сайн найз нь биз дээ. Урвагчийн найз гэхээр ямар олигтой юм байхав. УрвагчС.Баярыг цаазлахаас өөр ямарч арга байхгүй. Долгион гуай муу найзаа цаазлахыг зөвшөөрөх үү.
Хүн ааш авир араншин харьцааны цадигийг алдаж гээх хэрэг явдлын тохиолд шүүн тунгааж гэм зэм оногдуулах Засаг Хууль гэж аль ч газар нутаг оронд бий байдаг. Засаг хуулиар оногдох гэм зэмээс хэтэрсэн үйлдэл хийвэл тэрхүү зүй бус үйлдлийг нь дэнслээд шийтгэл олгох ЦААЗ гэж байх. Түүнээс, Хүний бүхий л үйл хөдлөл, дуугаралт, авиа харьцаа бүрийг, -явах суух, хэлэх ярих, алхах гишгэх, аар саар бухимдал цухалдал, инээх хашгирах гэхчлэн юу эс байдаг билээдээ-, Хуулиар далайлгаж Заазлаад байвал амьдрал утгагүй болно. Малыг Заазлана уу гэхээс Хүнийг Заазална гэж юу байхав ч, Хүн Та Бидний явдал хэргийн буруу зөрүүд гэм зэм оногдуулах Засаг Хууль гэж бий байх, Хүн Та Бидний үйлдлийн үйлийн нь зүй буст нь шийтгэл олгох Цааз гэж бий байдагийг санаж байхад илүүдэхгүй.
wow dolgion chi mash uneniig hellee.mongol hev maygaa hezeech oorchilj bolohgui ee.gadniihniig duuraih bur hereggui.hogjil gedgiig ooroor oilgoisoi gej bi husdeg.
Tiimee, mongol mayagaa avch uldeh yostoi
Тэнэг балай юм бичдэг юм бэ, цаг үрээд хаячихлаа!!!