sonin.mn

Хоригийг  энэ сарын 12-ны  өдөр Европын холбооны орнуудын Элчин сайд нарын 4 дэх удаагийн хуралдаан дээр баталжээ. Уг жагсаалт Европын холбооны албан ёсны сэтгүүл дээр нийтлэгджээ. Хоригт орсон хүмүүсийн дунд өөрсдийгөө Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах улс хэмээн тунхагласан орнуудын удирдагчид, Крымийн засгийн газрын гишүүд, Оросын томоохон бизнесменүүд болон зарим байгууллагуудын удирдагчид оржээ.
“Минскийн яриа хэлэлцээ нь Европын холбооноос салан тусгаарлагчдын хувьд баримталж буй бодлогыг зөөлрүүлэх шалтаг болж чадсангүй гэж Донецкийн Бүгд Найрамдах Улсын /ДБНУ / ерөнхий сайд Александр Захарченко болон тус улсын Армийн командлагч Владимир Кононов нар үзэж байгаагаа мэдэгджээ. Энэ нь юуны өмнө Европын холбооны улс төрчдийн болгоомжлолтой холбоотой гэж тэд ярьсан байна. Энэ тухай оросын “Life News” телевизийн суваг уламжлав.
ДБНУ-ын ерөнхий сайдын мэдэгдснээр, тэр өөрийн төрөлх газар нутгаа хамгаалахыг хүсч байгаа бөгөөд хаашаа ч эндээс явах бодолгүй байдаг аж.


А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг