sonin.mn

Монгол Улс дэлхийн анхаарлыг татсан нэгэн долоо хоног улирч одлоо.

Тажикстаны нийслэл Ду­шанбе хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын тө­­­­­рийн тэргүүн нарын зөв­лө­лийн XIV хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон.

Тэрбээр энэ үеэр хөрш орнуудын төрийн тэргүү­нүүдтэй уулзаж, Монгол, Орос, Хятад гур­ван талын уулзалтыг тогтмол­жуулах, хамтын ажиллагааг хөг­жүүлэх асуудлыг дахин хөнд­­сөн. Манай улсад хий­сэн БНХАУ-ын дарга Си Зиньпиний төрийн айлчлал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний хийсэн ажлын айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байсан бөгөөд түүнээс хойш сар хүрэх­­гүйн хугацаанд гурван улсын тэргүүн ахин уулзсан нь энэ. Дэлхийн хоёр том гүрэнтэй хөрш Монгол Улс тэдгээртэй улстөр, эдийн засгийн хэтийн харилцаагаа хэрхэн тодорхойлох бол гэ­дэг нь олон улсын анхаар­лыг эрхгүй татаж байсан биз ээ.

Түүнчлэн УИХ-ын ээл­жит чуулган завсарлаж, улс­төрийн уур амьсгал нам­рын сэрүүнтэй хоршин нам жим байх үест Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмэндээ хандан өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд хийж бү­тээсэн ажлаа тайлагнасан.

Сөрөг хүчин “ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнг эрх баригчдаас шаардсаар байгаа. Түүнийг даган Зас­гийн газарт халаа, сэлгээ хийх тухай ч яригдах бол­сон. Тэгвэл энэ бүхэнд ха­риулт болохуйц үгсийг Ерөнхий сайд хэлж, маг­таал, шүүмжлэл аль алиныг нь дагууллаа. Тэрбээр ши­нэч­­­лэлийн Засгийн газрын хичээн зүт­гэсэн хоёр жи­­лийн ху­гацаа шинэч­лэлт, өөрч­лөлт, их бүтээн бай­гуу­лалтын үе байж чадсан гэд­гийг тодот­госон юм.

Түүнчлэн “Шинэчлэлийн Засгийн газар цаашид илүү хурдтай, эрчтэй, нягт ням­бай, өндөр хариуцлагатай шинэ эрч хүчтэй ажил­лахын тулд танхимын сэл­гээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын нам­рын ээлжит чуулганы эхээр са­наачлан оруулж, шийд­вэр­лэнэ гэдгээ зарлаж байна.

Засгийн газрын сэл­гээнд зарим сайдын сууд­лаас гадна бүтцийн асууд­лыг хамтад нь оруулж, шийд­вэрлэх болно” гэсэн юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүндрэлтэй байлаас гарах гарцыг хамт­даа хайх санаачилгыг гар­гаж тавьсан хэрэг болов.

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахын тулд төлбөрийн чадварт нь нийц­­­сэн бодлого үгүйлэгдэж бай­гаа билээ. Энэхүү бодлогыг хэрэг­­жүүлэхийн тулд нийс­лэлийн удирдлагууд “Төл­бө­рийн чадварт нийц­сэн орон сууцны зо­рил­тот бүл­гийг оновч­той тодор­хойлох нь” сэ­дэвт хэлэл­цүүл­гийг зо­хион байгуулсан.

Сүүлийн жилүүдэд эр­чимтэй хөгжиж буй газрын тосны салбарыг өөд нь татахуйц нэгэн үйл явдал өнгөрөгч долоо хоногт болсон нь “Газрын тос, шатдаг за­нар Монгол-2014”-“Oil and shale Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын анхны чуулга уулзалт байлаа.

Уулзалтад газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Petrochina”, “British gas”, “Sinopec” зэрэг дэлхийд томоохонд тоо­­цогд­дог коркорациудын төлөөл­лөөс гадна бусад аж ахуйн нэгжүүдийн 300 гаруй төлөөлөгч оролцсон. Анхны уулзалтын үр дүн­гээс харахад манай улсын газрын тосны сал­бар сэргэж, хурдацтай хөг­жих бо­ломж­той гэдгийг алба­ны­хан хэлж байсан нь өнгөрч өд­рүүдэд дуулгасан таатай мэ­дээнүүдийн нэг байлаа.

Сайхан мэдээг спор­тын салбарыхан буухиалсан. Тухайл­бал, Узбек улсын нийслэл Ташкент хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-нд оролц­сон Мон­голын баг тамирчид сүү­лийн 27 жилийн хуга­цаанд гар­гаа­гүй амжилтыг үзүүлж топ VI байрт шалгарсан. Дэлхийн аваргаас 19 настай эгэл жирийн монгол охин, С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиг­лүүлсэн бол Э.Ням-Очир, Г.Мандахнаран, О.Бурмаа нар хүрэл ме­далийн эзэд болсон.

Тэдний энэхүү амжилт ДАШТ-нд оролцогч 106 орноос VI-т бичиг­дэхэд чухал нөлөө үзүүл­сэн. Түүнч­лэн дөрвөн жилд нэг удаа зохион бай­гуулдаг буудлагын ДАШТ Испанийн Гранада хотод болсон. Спорт гар бууны 25 метрийн дасгалд Монголын баг тамир­чид 1739 оноо авч, анх удаа мөнгөн медалийн эзэд болсон юм.

Ийнхүү сайн сайхан үйл явдлуудын зэрэгцээ олон нийтийг хирдхийлгэсэн ноц­той хэргүүд ч шилээ даран гарч, эмгэнэл дагуулсаар байсан. Тухайлбал, хичээл­дээ явж байсан 12-хон настай бяцхан охин урс­гал сөрж давхисан цагдаа­гийн байгууллагын авто­машинд дайруулж, амиа алдсан.

Энэ нь хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад эцэг, эхчүүд хий­гээд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос сэрэмжтэй байхыг сануулсан дэндүү харамсалтай, маш том дохио, үүрэг гүйцэтгэх нэрээр хурд хэтрүүлж, дохио хангиулан давхидаг тусгай үүрэг бүхий автомашины жолооч нарт анхааруулга болсон биз.

Хэдийгээр наадмын дараа намар гэдэг ч монголчууд бид найр хуримын урилгаас эхлээд л наадаж, цэнгэхээ завсарлах нь тун ховор. Тэр тусмаа өдгөө есдүгээр сар дундаа орж буй энэ цаг үед өвөлжилтийн бэлтгэл ажлаа базаахыг хангай дэлхий зөвлөх мэт байлаа.

Учир нь өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр тариа­лангийн бүс нутгуудаар цочир хүйтэрч, нойтон цас орсон. Тиймээс газар та­риалан эрхлэгчид болон дулаан хангагч бай­гуул­лагынханд цаг бага үлд­сэнийг санууллаа.

Эх сурвалж: