sonin.mn

Хойд Солонгост баригдсан АНУ-ын иргэн Маттью Миллерт зургаан жилийн хорих ял оноосон гэж Пхеньян мэдээллээ. КСНА агентлагт “АНУ-ын тагнуул Маттью Миллерийг зургаан жил хорихоор болсон” гэжээ. Маттью өнгөрсөн дөрөвдүгээр сард баригдсан бөгөөд жуулчны визээр Хойд Солонгосын хилийг давсан юм.

Түүнийг хугацаа хэтрүүлэн Хойд Солонгост орогносон, энэ хугацаанд АНУ-ын Засгийн газарт мэдээлэл илгээж байсан гэх зэргээр буруутган, тэр сардаа баривчилжээ. Одоо Миллерийг Пхеньянаас холгүй орших хорих ангид шилжүүлсэн байна.

Харин Вашингтон иргэнээ буцааж авахын тулд БНАСАУ-ын эрх баригчидтай ямар ч хэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн аж.

Эх сурвалж: