sonin.mn

ДОНЕЦК. /RIA Novosti/. Украины зүүн нутагт гал зогсоох дэглэмд хяналт тавьж буй Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид рүү Донецк хотын ойролцоо буудсан байна гэж тус байгууллага мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээгээр, таван шинжээч Киров дүүрэгт буудалцаан дунд орсон боловч нэг нь ч шархдаагүй, харин машин нь гэмтсэн байна.

Беларусийн нийслэл Минск хотод есдүгээр сарын 5-нд Украин, Орос болон Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын оролцоотойгоор гал зогсоох хэлэлцээр байгуулсан байхад буудалцаан болсон байна.

Украины зүүн өмнөд нутагт тусгаар тогтнох гэсэн тэмцэгчдийн эсрэг Киев цэргийн ажиллагаа явуулснаар Украины дотоод байдал энэ оны дөрөвдүгээр сарын дундаас эхлэн тэмцэл мөргөлдөөнд автсан билээ. Энэ хугацаанд 3000 орчим хүний амь үрэгдэж, 6000 гаруй хүн шархадсан тухай НҮБ-аас мэдээлсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг