sonin.mn

ДОНЕЦК. /ITAR-TASS/. Босогчид болон Киевийн эрх баригчид олзны хүмүүсээ солилцжээ. Украины 73 цэрэг, 69 босогч суллагдсан гэж өөрийгөө зарлан тунхагласан Донецкийн Бүгд Найрамдах Улсын /ДБНУ/ дайнд олзлогсдын асуудал хариуцсан хорооны дарга Дарья Морозова мэдээлсэн байна.

Донецк мужаас өмнө зүгт 60 км зайд оршдог Константиновка хот орчим олзлогсдыг солилцсон байна. Албан ёсны анхны солилцоог есдүгээр сарын 12-нд мөн л Константиновка орчимд явуулсан бөгөөд тал тус бүрээс 37 хүнийг суллажээ.

Украины асуудлаар холбоо тогтоох бүлгийн хүрээнд есдүгээр сарын 5-нд Беларусийн нийслэл Минск хотод хүрсэн тохиролцооны дагуу солилцоог "хоёр талаас олзлогдсон бүх хүнийг солилцоно” гэсэн зарчмаар явуулах ёстой юм.

Чухам хэдэн хүн олзонд байгаа нь одоогоор тодорхойгүй байна. ДБНУ-ын дүрвэгсэд болон дайнд олзлогсдын асуудал хариуцсан хорооны даргын урьд нь мэдээлснээр, “Украины 1000 орчим цэрэг” босогчдын олзонд байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг