ОХУ-ын Сонгуулийн Төв комиссийн дэргэдэх мэдээллийн төвийн уламжилж буйгаар, орон даяар явж буй бүх шатны сонгуулийн явц Москвагийн цагаар 16.00-ын байдлаар Бүгд Найрамдах Саха Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Е.А.Борисов сонгогчдын дийлэнх (61,04 % ) саналыг аваад байгаа бөгөөд нийт 17,66 % саналын хуудсыг тоолоод байгаа аж.
Приморийн хязгаарын захирагчийн сонгуульд В.В. Миклушевский дийлэнхи саналыг (77,82 % ) аваад байна. Саналын хуудасны 19,75 % тоолжээ.
Өмнөд-Сахалины хотын даргын сонгуульд нэр дэвшигч С.А.Надсадин дийлэнхи саналыг (79,37%) авчээ.
Тэнд саналын хуудасны 4,82 % тоологджээ. Холбооны Анадырь тойргийн тэргүүний сонгуульд нэр дэвшигч И.В.Давиденко сонгогчдын 83,08 % санал авчээ.
Тэнд ирц 100 хувь байсан тухай ОХУ -ын Сонгуулийн Төв комиссын мэдээллийн төвөөс уламжлав. Өнөөдөр тус улсын 33 бүс нутагт шинээр Засаг даргаа сонгоно.
Бусад 14 бүсэд парламентын депутатуудыг сонгох сонгууль болон хотын дарга , Иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгохоор сонгогчид саналаа 8.00 - 20.00 цаг хүртэл өгнө.
А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0