sonin.mn

“Нэгдсэн Орос”намын нэр дэвшигчид 30 бүс нутгийн 28-д ялалт байгуулжээ.Өчигдөр  энэ сарын 14 –нд ОХУ-д бүх шатны сонгууль болсон билээ.

ОХУ-ын  Сонгуулийн Төв комиссын гаргасан  урьдчилсан дүнгээр, Алтайн Бүгд Найрамдах Улсаас бусад  бүс нутгуудад сонгуулийн эхний шатаар  түр хугацаагаар  үүрэг гүйцэтгэгч амбан захирагч нар  ялалт байгуулжээ.

Ялагчид  дунджаар 65 хувийн ялалт байгуулсан ба  дийлэнхи нь   “Нэгдсэн Орос “намын нэр дэвшигчид байна.  Ийм үр дүнд хүрсэн явдал нь  ерөнхийлөгч Владимир Путины нэр хүнд  ард түмний дунд өндөр байгаатай  холбоотой хэмээн  шинжээчид үзэж байгаа аж.

А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг