sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. "Лалын улс"-д агаарын цохилт өгөх ажиллагаанд зарим улс нэгдэхэд бэлэн байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв.

Ж.Керри ням гарагт CBS телевизэд ярилцлага өгөхдөө, "Лалын улс"-ыг устгах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. "Арабын зарим улс агаарын цохилт өгөх санал тавьсан" гэж тэрбээр хэлснийг "Нью-Йорк Таймс" сонин иш татжээ. Босогчидтой тэмцэхэд АНУ явган цэргээ ашиглахгүй, зарим улс цэргийн санал тавьсан хэдий ч энэ удаад саналыг хүлээн авахгүй гэж Ж.Керри хэлсэн байна.

Сирийн засгийн газартай агаарын цохилтын талаар тохиролцох боломжийг Керри няцаагаад, Сирийн сөрөг хүчин "Лалын улс"-тай тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэнэ гэжээ. "Лалын улс"-ын эсрэг эвсэл байгуулахын тулд Керри Ойрхи Дорнодын улсуудаар айлчилсан байна. Босогчдын эсрэг цэргийн кампанит ажилд олон улсын дэмжлэг авахын тулд тэрээр өнөөдөр Парист болох хуралд оролцоно.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг