sonin.mn

Дэлхийн гаалийн холбооны гишүүн орнуудын мал эмнэлгийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт манай улсын мах үйлдвэрлэлтэй танилцан, шинжилгээ хийгээд зохих түвшинд байгаа гэсэн үнэлгээ өгчээ. Тэд Беларусь, ОХУ, Казакстаны хүсэлтээр манай улсад ажилласан байна.

Шинжилгээний багийнхан дээрх улсад мах экспортлох хүсэлт гаргасан Увс, Завхан, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар хотын махны 12 үйлдвэртэй танилцаж, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцан ажилладаг байгууллага, лабораториудаар ч орж магадлан шалгалт, хяналт, шинжилгээ хийжээ.

Шинжээчид "Монгол Улсын мал, амьтны халдварт өвчингүй" гэсэн үнэлгээ өгсөн нь нааштай, гайгүй үнэлэлт болжээ. Энэ үнэлгээ, шинжилгээний дараа ОХУ, Белорусь, Казакстан улс манайтай махны наймаа хийх эсэх хариугаа өгөх юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг