sonin.mn

ЛОНДОН. /Reuters/. Монгол дахь 6,5 тэрбум долларын өртөг бүхий зэс-алтны “Оюутолгой” төслийн удаан хойшлогдсон өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээр чармайж байгаа энэ үед тус ордын шинэ гүйцэтгэх захирлыг дэлхийн уул уурхайн томоохон групп “Рио Тинто” томиллоо.

Хувийн шалтгаанаар албан тушаалаа орхиж буй Крэйг Киннелийн оронд “Рио Тинто”-гийн удирдах албан тушаалтнуудын нэг Эндрью Вүдлей “Оюутолгой”-н ерөнхийлөгч бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал болно.

Ирэх 10 дугаар сард Вүдлейд үүрэгт ажлаа Киннелл шилжүүлэн өгч, 11 сараас Лондонд “Рио Тинто”-д шинэ ажилдаа орох ажээ.

“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто”-гийн “Turquoise Hill Resources” компани  нь одоогоор Монголын талтай татварын маргаантай байна. Тодруулбал, төлөөгүй 130 сая долларын татвараа төлөх нэхэмжлэлийг энэ оны зургадугаар сард Монголын татварын газар “Оюутолгой”-д хүргүүлсэн билээ. Харин тус компани Монголын татварын газрын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг