sonin.mn

КИЕВ. /ITAR-TASS/. Украин хуучин зэвсгүүдээ худалдаж, гадаадад үйлдвэрлэсэн орчин үеийн шинэ зэвсэг авахаар төлөвлөсөн гэж Украины төрийн өмчит зэвсгийн "Укроборонпром" корпораци мягмар гарагт мэдээлсэн байна.

Умард Атлантын эвслийн стандартад нийцүүлэх зорилгоор Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн санаачилсан үндэсний зэвсэгт хүчнээ шинээр зэвсэгжүүлэх гурван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж буйгаа тус корпораци мэдээлжээ. Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт хийсэн.

"Укроборонпром" үйлдвэрлэлээ сайжруулахаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд хуучирсан зэвсгээ гадаадад худалдсан мөнгөөр гадаадын шинэ зэвсэг авахаар төлөвлөсөн байна.

Ерөнхийлөгчийн санаачилгаар "шинэ зэвсэг авах хугацаа хэдэн долоо хоногоор наашилсан"-аар Украины арми хялбар нөхцөлөөр шинэ зэвсэгтэй болох боломжтой болсон. Үүнээс өмнө энэ үйл явц хэдэн жил ч үргэлжилж болзошгүй байсан гэж "Укроборонпром"-ын төлөөлөгч мэдээлсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг