sonin.mn

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Санал асуулгад оролцсон америкчуудын ердөө 43 хувь нь Засгийн газартаа итгэж байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоныг Уотергейтийн хэргийн улмаас албан тушаалаасаа огцорсон 1974 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болсныг “Gallup” төвөөс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

АНУ-ын хууль тогтоогч эрх баригчдад бүр цөөн тооны оролцогч буюу ердөө 28 хувь нь итгэж байна.

Есдүгээр сарын 4-7-ны хооронд явуулсан санал асуулгад Америк даяар 1017 хүн оролцжээ. Судалгааны “Gallup” төв ийм судалгааг 1972 оноос хойш явуулж байгаа юм.

1972 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Вашингтон хотын "Уотергейт" зочид буудал дахь Ардчилсан намын төв байранд чагнах төхөөрөмж суурилуулахыг оролдсон хэргийг мөрдөн шалгах ажиллагааг Уотергейтийн хэрэг гэж нэрлэдэг. Энэ хэрэг 1974 онд Ерөнхийлөгч Ричард Никсон албан тушаалаасаа огцорсноор дуусчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг