sonin.mn

ТОКИО. /NHK/. Даваа гарагт Францын агаарын тээврийн нисгэгчдийн 60 орчим хувь нь компанийн зардал хэмнэх төлөвлөгөөг эсэргүүцэн ажил хаялт хийсэн байна.

Зардлыг хэмнэнэ гэдэг нь бидний цалин багасна гэсэн үг хэмээн нисгэгчид ярьжээ. Даваа гарагт товлосон 1500 нислэгийн талаас илүү хувь нь цуцлагдаж, мягмар гарагийн нислэгийн 60 хувь нь цуцлагдаж болзошгүй байв.

Даваа гарагт зөвхөн Франц-Япон хоорондын 200 нислэг цуцлагдаж, хүнд цохилт болсон. Нисэгчдийн холбоо тэмцлээ долоо хоног үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.  Цуцлагдсан нислэгийн улмаас өдөрт 13-18 сая доллар алдаж байна хэмээн Францын агаарын тээврийн компани мэдээлсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг