sonin.mn

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд энэ сарын 18-22-ны хооронд “Тал нутгийн шинэ торгоны зам” хамтарсан үзэсгэлэн худалдааг Баруун-Урт хотод зохион байгуулна.

ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн удирдлагууд Сүхбаатар аймагт 6 дугаар сард айлчлах үеэр хоёр аймгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд уул санамж бичгийн хүрээнд өрнөх хамтын ажиллагаа, ажлыг улам гүнзгийрүүлэх зорилгоор уг үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр БНХАУ-ын өргөн хэрэглээний бараа, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг сурталчлах, харилцан туршлага солилцох бөгөөд нийт 20 гаруй аж ахуй нэгж оролцох аж.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг