sonin.mn

ЭДИНБУРГ. /NHK/. Хэрвээ Нэгдсэн Вант Улсын харьяа хэвээр үлдэх шийдвэр гаргавал Шотландад шинэ эрх мэдэл өгөх амлалтад Их Британийн улс төрийн нөлөө бүхий намууд гарын үсэг зуржээ.

Шотландыг тусгаар тогтнуулах эсэх талаар бүх нийтийн санал асуулга пүрэв гарагт болно. Консерватив намын удирдагч Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Лейборист намын тэргүүн Эд Милибэнд болон Либерал-ардчилсан намын удирдагч Ник Клегг нар хамтдаа гэрээнд гарын үсэг зурж, Шотландын "Daily Record" сонинд мягмар гарагт нийтлүүлсэн байна. Шотланд татвар, эрүүл мэнд болон бусад үйлчилгээнд давуу эрхтэй байна гэж гэрээнд заажээ.

Хэрвээ санал асуулга "үгүй" гэж гарвал энэ нь илүү хурдан, аюулгүй сайн өөрчлөлт болоход хүргэх аж. Мөн тусгаар тогтнохыг дэмжигчдийн санал давамгайлж ялна гэсэн итгэл нь нэмэгдэж байгаагаа Шотландын үндэсний намын дэд дарга Никола Старгеон Глазго хотод хэлсэн байна.

"Тийм" гэсэн санал нь эдийн засгийн бие даасан бодлого явуулж, Шотландад ажлын байрыг нэмэгдүүлэхэд тус болно гэж Старгеон хэлсэн байна. Тусгаар тогтнохыг дэмжигч болон эсэргүүцэгчид тус тус ашиг сонирхлын төлөө кампанит ажлын үр дүн гарахад тун ойрхон байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг