sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улсынхаа хуурай замын цэргийг Ирак, Сири дахь террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд ашиглахгүй байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест  мэдээлжээ.

Америкийн хуурай замын цэргүүдийг “Лалын улс” бүлэглэлийн эсрэг ашиглаж болох юм гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Мартин Демпси есдүгээр сарын 16-нд Конгрессын Сенатын танхимын хурлын үеэр хэлсэн байна.

“Иракийн цэргүүд “Лалын улс” бүлэглэлд тодорхой зорилгоор давшилт хийх үед манай цэргүүд зайлшгүй дагалдах нөхцөл байдал үүсвэл ийм алхам хийхийг би Ерөнхийлөгчид зөвлөнө” гэж тэрбээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейглтэй хамт сенатын зэвсэгт хүчний хэрэг эрхэлсэн хорооны хурлын үеэр хэлсэн байна.

Ийм нөхцөл байдалд “би ерөнхийлөгчид хүсэлт тавьснаар, хуурай замын цэргийг оруулах асуудлыг авч үзэх боломжтой болох юм” гэж тэрбээр сенатын гишүүдийн тодруулсан асуултад хариулахдаа хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг