sonin.mn

Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Японд байрлаж байгаа АНУлсын цэргийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргүүдийн өмнөөс Япон улс зөвхөн 2004 - 2013 оны хооронд бараг 4 сая долларыг тэдний хохирогчдод нь нөхөн төлбөрт төлсөн байна. Энэ хугацаанд америкийн 50 000 гаруй цэргийн албан хаагчид Японы нутаг дэвсгэр дээрхи цэргийн баазууд дээр байрлаж байсан ажээ. Японы Окинава арал бол 1945 онд эзлэгдсэн, одоо хүртэл америкийн хамгийн том цэргийн бааз байрласаар байгаа газар юм.

1945 оноос АНУлстай байгуулж ирсэн гэрээ ёсоор Японы засгийн газар тус улсын нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа америк цэргүүдийн үйлдсэн гэмт хэргүүдийнх нь төлөө, үүнд япон иргэд огт оролцоогүй байсан ч хамаагүй, хэрэв нөхөн төлбөр төлөх болбол энэ нөхөн төлбөрүүдийнх нь 1/4-ыг нь төсвөөсөө төлж байх заалттай ажээ!

2004-2013 онд Японд байрлаж байсан америкийн цэргийн албан хаагчид нийт 9962 гэмт хэргүүд болон захиргааны зөрчлүүд үйлдсэн бөгөөд тэдгээрийн зөвхөн нөхөн төлбөрт нь 19,8 сая доллар төлсөн байна. Үүнээс зөвхөн америк цэргүүдийн оролцоотой үйлдэгдсэн ийм төрлийн 2138 гэмт хэрэг ба захиаргааны зөрчлүүдийнх нь төлөө тэдний өмнөөс Япон улс 3,7 сая долларыг хохирогчдод нь төлсөн ажээ.

Америк цэргүүдийн үйлдсэн хүчингийн олон гэмт хэргүүдийн нэг золиос нь болсон эмэгтэй Кэтрин Джейн Фишер /Шудрага шүүхийн төлөө хөдөлгөөний гишүүн/ RT-ийн сурвалжлагч Пол Скоттод ингэж ярьж байна.

Кэтрин Джейн Фишер: - 2002 онд намайг америкийн армийн нэг албан хаагч хүчиндсэн юм. Тэр үед би өөрийгөө цорын ганц золиос нь гэж бодож байсан шүү. Ингээд би энэ талаар нилээд судалж үзтэл огт тийм биш байсан. Судалгааны нотлох баримтууд маань энэ байна. Энэ бол 1945 оноос хойш Японд америкийн цэргийн албан хаагчдын үйлдсэн иймэрхүү гэмт хэргүүдийн жагсаалт юм. Энд зөвхөн америк цэргүүдэд хүчиндүүлсэн гэмт хэргүүдийн жагсаалт л байгаа! Энэ жагсаалт цааш маш урт үргэлжилнэ, тэд иймэрхүү гэмт хэргүүдийг сар бүр, бүр түүнээс ч олон удаа байнга үйлдэж байсан байна. Би ийм гэмт хэргүүдийнх нь нэг жагсаалтыг тусад нь том даавуунууд дээр бичсэн. Гэвч энэ бол тэдний үйлдсэн ийм төрлийн бүх гэмт хэргүүд биш юм. Бодит байдал дээр бол үүнээс хамаагүй олон удаа шүү!

Пол Скотт: Энэ чинь юу вэ? Ийм төрлийн гэмт хэргүүдийнх нь жагсаалт уу?

Кэтрин Джейн Фишер: - Энэ жагсаалт бол ганцхан Окинава арал дээр байрладаг америк цэргүүдийн үйлдсэн зөвхөн хүчингийн гэмт хэргүүдийн жагсаалт юм. Хэрэв бүрэн хэмжээний жагсаалтыг бичвэл бүр 20 давхар байшинг бүрэх хэмжээний том даавууг дүүргэнээ.
 
Пол Скотт: - Таны үзэж байгаагаар эдгээр гэмт хэргүүдийн хичнээн хувийг нь нарийн мөрдөн шалгаж тогтоосон бэ? Танд тохиолдсон хүчингийн хэргийг тэд яасан бэ?

Кэтрин Джейн Фишер: - 1945 оноос эхлэн америкийн цэргийн албан хаагчид Японд нийтдээ 200 000 гаруй ийм төрлийн гэмт хэргүүд үйлдэж ирсэн байдаг. Намайг хүчиндсэн тэр тохиолдолд бол хэн ч надад туслаагүй, хэн ч намайг ядаж сонсооч үгүй ээ! Харин Америкийн энэ зэвсэгт хүчний командлалаас "Бид өөрийн эгнээнд хүчиндэгчид байхыг тэвчихгүй, тэдний золиос болсон эмэгтэйчүүдэд бид тусалж байгаа" гэж дэлхийн даяар нэг чангаар зарлаад л өнгөрсөн дөө. Гэвч бодит байдал дээр огтхон ч тийм биш байдаг, намайг хүчиндүүлчихээд байхад тэд надад юугаар ч туслаагүй ээ.....?!!

Дэлхийн II дайны төгсгөлд Окинава арал Америкийн армид эзлэгдсэн бөгөөд тэр цагаас хойш өнөөг хүртэл тэнд америкийн цэргийн баазууд байрласаар байгаа. Окинава арал дээр япон эмэгтэйчүүдийг америк тэнгисийн явган цэргүүд хүчирхийлсэн хүчингийн гэмт хэргүүд байсхийгээд л гардаг нь эдгээр цэргийн баазуудыг байрлуулахын эсрэг олон удаагийн жагсаал цуглаан өрнөхөд хүргэж байжээ.

Жишээ нь, 1996 онд 12 настай сурагч охиныг америкийн гурван цэрэг ээлж дараалан хүчиндсэн нь Япон даяар бүх нийтийн эгдүүцлийн давалгаа үүсгэсэн юм. Үүнээс гадна, 2012 оны 10-рсарын 16-ны өглөө үүрээр америкийн цэргийн 2 албан хаагч - усан цэрэг Кристофер Браунинг (Christopher Browning) болон усан онгоцны ахлагч Скайлер Дозируокер (Skyler Dozierwalker) нар 27 настай нэгэн япон бүсгүйг хүчиндсэн бөгөөд энэ бүхэн камерт бичигдсэн байсан тул тэд аргагүйн эрхэнд хэргээ хүлээснээр тэдэнд 9-10 жилийн хорих ял оноосон юм.

Гэвч бодит байдал дээр тэдэнд ялыг нь ховорхон эдлүүлдэг бөгөөд тэд тун удалгүй гэртээ харьцгаасан ажээ....

Судлаач Х.Болорболд

 
Эрхэм та судлаач Х.Болорболдын бусад нийтлэлийг түүний албан ёсны сайт bolor.info - ээс уншина уу?