sonin.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан 09 дүгээр сарын 22-ны /даваа гараг/ 09 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.

Хуралдаанаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө,  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил батлах тухай, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг батлах тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.