sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд /ОНХМХ/ итгэх америкчуудын итгэл дахин түүхэн доод үзүүлэлт хүрч буурчээ. Гэллап судалгааны төвөөс мэдээлж буйгаар, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд үйл явдлын тухай “бүрэн, тодорхой бөгөөд үнэн зөв” мэдээллийг өгдөг гэж АНУ-ын иргэдийн ердөө 40 хувь нь үзэж байна.

2004 он хүртэл америкчуудын талаас илүү хувь нь ийм үзэл бодолтой байв. Тус улсад бүх нийтийн сонгуулийн жилүүдтэй давхцаж хэвлэлд итгэх итгэл буурдаг нь “үндэсний сонгуулийн үеэр аль нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажил үнэхээр үнэн зөв гэдэгт эргэлзэхэд хүргэдэг” гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна гэж нийгэм судлаачид тэмдэглэжээ. Урьд нь итгэлийн үзүүлэлт 2012 онд хамгийн доод үзүүлэлт болох 40 хувьд хүрч буурч байв.

Мэдээллийн технологи хөгжиж байгаа нөхцөлд америкчууд “магадгүй, мэдээллийн уламжлалт эх сурвалжуудад улам бүр итгэхээ больж, мэдээлэл олж авахын тулд өөр сувгуудыг хайдаг” гэж мэргэжилтнүүд мөн үзэж байна.

Гэхдээ АНУ-ын хэвлэл, мэдээллийн уламжлалт хэрэгслүүдийн ажлын чанарыг нийгэм судлаачид шүүмжлээгүй байна. Гэхдээ уламжлалт хэрэгслүүд сүүлийн үед шүүмжлэлд өртөх нь ихсэх болсон билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг