sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. "Эбола" вирусээс ангижирч чадсан америк эмч уг вирустэй тэмцэхэд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлээч гэж АНУ-ын Конгресст хүсэлт гаргасан байна.

Өчигдөр Кент Брэнтли Төлөөлөгчдийн танхимын дэд хороонд үг хэлсэн байна. Тэрээр зургадугаар сард өвчин тусаж АНУ-д онгоцоор хүргэгдэж ирсэн бөгөөд өнгөрсөн сард эмнэлгээс гарсан байна. Брэнтли хэлэхдээ, миний бие өвдөөд эхэлмэгц өөрийгөө тусгаарласан.

Түүнээс гурав хоногийн дараа "Эбола" туссанаа мэдсэн байна. Зогсолтгүй халуурч, үнэхээр их өвдөж байсан гэж тэрээр хэлжээ. Тэр цусаар бөөлжиж, суулгаж байсан бөгөөд түүнийг асарч байсан хүмүүс бүгд хамгаалалтын хувцас өмсдөг байсан гэжээ. Эмнэлэг, эмнэлгийн ажиллах хүч дутмаг болон өвчтөнийг гэртээ асрах гэсэн гэр бүлийн хүсэл зэрэг нь өвчин газар авахад хүргэж байгааг хэлсэн байна.

Тэрээр тус улсын иргэдийг нарийн мэдээллээр хангаж, нэмж эрүүл мэндийн тусламж үзүүлээч гэж хүсчээ.  Баруун Африкт 2400 гаруй хүн "Эбола"-гаар нас барсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллэж, АНУ эмнэлэг барихад туслахаар 3000 цэрэг илгээхээ амлаад байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг