sonin.mn

ЭДИНБУРГ /Их Британи/. /ITAR-TASS/.  Шотландын тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал асуулгын санал тооллогын эхний дүн мэдээ Нэгдсэн Вант Улсын хувьд сонгогчдын идэвх өндөр байгааг харууллаа. Орон нутгийн цагаар шөнө дунд хоёр тойргийн саналын хуудсыг тоолж дууссан байна.

Шотландын хойд нутгийн Оркнейск арлын тойрогт санал хураалтын жагсаалтад бүртгүүлэгсдийн 84 хувь нь саналаа өгсөн бол Шотландын төв нутгийн Клакманнаншир тойрогт 89 хувьтай байна.

“Шотландууд санал асуулгад ийм идэвхтэй оролцсон нь бүх нийтийн санал асуулгын эцсийн дүнг гаргах явц удаашрахад хүргэж болзошгүй” гэж телевизийн “BBC” компани ирцийн талаарх эхний дүнд тайлбар өгчээ. Бүх нийтийн санал асуулгын албан ёсны дүнг орон нутгийн цагаар 08:00 цагт танилцуулна гэж төлөвлөж байсан юм.

Тогтоосон журмын дагуу, Шотландын бүх 32 тойрогт эхлээд саналын нийт хуудсыг тоолсны дараа Шотландыг Их Британиас салан тусгаарлахыг дэмжиж байгаа эсэхийг ялган тоолох ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг