sonin.mn

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.09.19/ Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн дарга С.Бямбацогтыг 40 нас хүрч буйтай холбогдуулан уламжлалт ёсоор хүлээн авч уулзаж, мөнгөн аяга, хадаг гардуулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нь 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.