sonin.mn

КЭРНС. /NHK/. Энэ жилийн эхээр хэрэглээний татвар нэмсний дараа Японы эдийн засаг унасанд түгшиж буйгаа АНУ-ын Сангийн сайд Жек Лью мэдэгдсэн байна.

Австралид болсон "Их-20"-ийн орнуудын Сангийн сайд нар болон төв банкны захирагч нарын уулзалтын дараагаар сэтгүүлчдэд Лью мэдэгдэл хийжээ. Тэрээр Японы болон еврогийн бүсийн эдийн засгийг унагасан өсөлтийн бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Зарлага, хөрөнгө оруулалт буурсны улмаас 4-6 дугаар сард дотоодын нийт бүтээгдэхүүн нь 7,1 хувиар буурсны дараа Японы эдийн засаг олон шалгууртай нүүр тулж байна гэж тэрээр мэдэгдэв. Мөн тэрээр еврогийн бүсийн гишүүн орнуудын эрэлтийг нэмэгдүүлэх санхүүгийн нэмэлт арга хэмжээ авахыг уриалсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг