sonin.mn

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Нью-Йорк хотод есдүгээр сарын 22-25-ны хооронд айлчилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно гэж тус холбооны мэдээллийн төвөөс мэдээлсэн байна.

Айлчлалын үеэр Андерс Фог Расмуссен НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзана. Мягмар гарагт Вест-Пойнт дахь АНУ-ын цэргийн академид илтгэл тавина гэж мэдээлжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган өнгөрсөн мягмар гарагт Нью-Йорк хотод нээгдсэн. Энэ жил Ерөнхий Ассамблей олон улсын аюулгүй байдал, терроризмтой тэмцэх асуудлаас эхлээд уугуул ард түмний байдал, нийгэм дэх олон хэлний асуудал хүртэл 170 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Есдүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 1 хүртэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд ерөнхий хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Чуулганд 90 орчим улсын төрийн тэргүүн, 50 ерөнхий сайд болон шадар сайд, Гадаад харилцааны 40 сайд оролцоно.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг