sonin.mn

КИЕВ. /ITAR-TASS/. Украин улс "цэргийн шаардлагатай бүх тоног төхөөрөмжөө" АНУ болон барууны бусад улсаас хүлээн авлаа гэж Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр Украины телевизээр мэдээлсэн байна.

Тэрээр АНУ-д хийсэн айлчлалынхаа үр дүнд анхаарал хандуулан, НАТО-д элсээгүй орны хувьд Украин АНУ-тай цэрэг-техникийн хувьд хамтран ажиллах талаар "хамгийн өндөр статус"-тай байгааг хэлсэн байна.

Бидэнд хангалттай хэмжээний пулемет, танк, тийрэлтэт систем, пуужин, их бууны болон бусад бүх зэвсэг байна гэж тэрээр мэдэгдсэн байна.

Манай зэвсэглэлийг олон арав дахин үр ашигтай болгож, шинэчлэх тагнуулын тоног төхөөрөмж, радарын багц, тандалтын тоног төхөөрөмж зэргийг бүгдийг авсан гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Энэ нь зөвхөн АНУ-ын тусламж байгаагүй гэдгийг дурдсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг