sonin.mn

ДОНЕЦК. /ITAR-TASS/. Өөрийгөө зарлан тунхагласан Донецкийн Бүгд Найрамдах Улсын цэргүүд болон Украины хүчнийхэн “тус бүр 28 хүн” гэдэг зарчмаар олзны хүмүүсийг солилцсон байна.

Босогчид болон Украины хүчнийхэн хоёр талаас тус бүр 28 хүнийг солилцох ажиллагааг Константиновка хот орчимд эхэллээ гэж урьд нь мэдээлжээ.

Үүнээс өмнө есдүгээр сарын 20-нд хоёр тал тус бүрээс 38 хүнийг солилцсон байна. Олзны хүмүүсийг шилжүүлэн өгөх ажиллагааг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн оролцоотойгоор Донецк мужаас өмнө зүгт 60 км зайд оршдог Константиновка хот орчимд явуулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг