sonin.mn

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Эрүүл мэндийн газар, ХГБХХэлтэс, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран энэ сарын 08-10-ны өдрүүдэд бүх сумын "Эх хүүхдийн эрүүл мэнд-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажилд явцын шалгалт хийлээ.

Тус аймгийн ИТХ-аас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэнд-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан уг жилийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцах, ажлыг эрчимжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх гурван баг сумдад ажиллалаа.