sonin.mn

Эрх зүйч, эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.

-“Ваnk of chinа”-гийн салбар манай улсад орж ирэх нь зөв үү. Зарим эдийн засагчид үүнд их эмзэглэж  байгаа нь анзаарагдаж байна?


-Эдийн засгийн мөнгөний бодлоготой уялдуулахад мөнгөний өөрийнх нь эрэлт хэрэглэлтийн хуулиар зах зээл явдаг. Үүнийг бид хослуулж ажиллах нь л чухал санагддаг юм. Шууд хэлэхэд манай арилжааны банкууд монополиудынхаа гарт орчихсон байна.

Энэ урхаг цаашилсаар улстөрчидтэй холбоотой болсон. Арилжааны банкууд маань улстөрчдийн гарт орчихсон учраас зах зээл зогсчихоод байгаа юм. Өрсөлдөөн байхгүй болчихсон. Хатуухан хэлэх юм бол ялзрал яваад эхэлчихсэн. Тийм биш бол нэг юм уу хоёр хувийн хүүтэй зээлээ иргэдэд өгөөч. Юм хийх гэж байгаа аж ахуйн нэгжүүдэд мөнгө гаргаж өгөөч. Чадахгүй л байгаа биз дээ.

Нэг үгээр хэлбэл мөнгө хүүлэх систем рүү орчихсон. Тиймээс гадны том банкны салбар манай орж ирнэ гэхээс айж байна. Манай мөнгөний бодпого мөнгөний урсгал тэмээ, ямаа шиг зөрүүтэй болчихоод байна. Тиймээс арилжааны банкаар дамжуулаад мөнгөний урсгалыг атгаж байгаа нөхдүүд өөрсдөө өрсөлдөөн оруулж ирэхгүйн тулд гадна дотноос орж ирж байгаа компаниудыг янз бүрээр гоочлох тал анзаарагддаг.

Хэрэв энэ банк ороод ирэх юм бол хоёрхон жилийн дотор манай банкуудыг сороод авчихна гэсэн айдас, эмзэглэл зарим хүнд байгаа. Үүнийг үнэхээр аюултай гэж бодож байгаа бол өөрсдөө зах зээлээ суллаж өгөх хэрэгтэй. Өөрсдөө өрсөлдөөн оруулж ир. Тэр цагт мөнгөний хүү өөрөө зохицуулагдана.

-Тэгэхээр " Ваnk of chinа” орж ирэх нь зөв гэсэн үг үү?


-Энэ хямралын үөд хамгийн их ашиг олж байгаа газрууд бол арилжааны банкууд. Тэд ам.долларын есөлт дээр тоглож байна. 16 тэрбумыг оруулж ирж, 900 саяыг нь өөр дээрээ байршуулж байна. Нэг үгээр хэлбэл таатай нөхцөлүүдээ бүрдүүлж чадаж байна.

Хөрөнгө оруулалт зогсч байгаа нь үйлдвэр иргэд үйлчилгээнд мөнгөө хийхээсээ илүүтэйгээр иргэнд банкинд хадгалуулчихсан. Бүх хадгаламжууд өссөн байгаа. Үүнийг эргэлдүүлж байгаа банкууд зах зээлээ чөлөөлж өгөх ёстой. Бид Төв банкаа Үндсэн хуулийн институт болгох хэрэгтэй.

Ерөнхий сайд гэдэг хүн нийт зах зээлд хэрэглэж байгаа 22 их наяд төгрөгийг мэдцэг хүн биш. Энэ их мөнгө Төв банкны мэдэлд л байгаа. Гэтэл гол банк нь УИХ-ын мэдэлд орчихсон их хурлын даргын хараат болчихсон байна. Энэ нь Төв банк өнөөдөр улстөрчдийн харөанд байна гэдгийг л хэлээд байгаа юм. Хятадын “Ваnk of chinа " орж ирэх нь тийм ч буруу зүйл биш. Нэг үгээр бол мангас орж ирэх гээгүй байна.

-Хөрш хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлал манай улсын эдийн засагт хэр нөлөөлсөн гэж та бодож байна вэ?


-2013 оны нэг сард ажлын хэсэг байгуулаад бид асуудал тавьж байсан. Нүүрсний үнэ хэлбэлзээд эхэллээ. Худалдан авагч нь хятад. Тиймээс хятадтай гэрээ хэлэлцээр хий гэж тухайн үөд би сонин хэвлэлээр дамжуулж Ерөнхий сайдад хэлж байсан.

Мэдээж хоёр хөршийн Ерөнхийлөгчийн айлчлал олны анхаарлын төвд байсан. Гэхдээ нэг нь албан ёсны айлчлал хийсэн. Нөгөө нь Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцсон. В.Путин ярьсан бүх өгүүлбэртээ би ялалтын баярт оролцож яваа шүү гэж хэлж байсан шүү дээ. Харин Хятад бол өөр бодолтой байсан.

Дэлхийн улс төрийн өнцгөөс харах юм бол хөрш орных нь төрийн тэргүүнүүд Монголыг яах бол гэсэн ажиглалт байсан. Их гүрний нөлөө бий. Харин тэд манай улсын эдийн засагт ямар байр суурьтай хандсаныг бүх хэвлэл хүргэчихсэн байх.

-Манай улс аль нэг салбараараа дэлхийн зах зээлд тоглох боломжтой юу?


-Боломжтой. Гэхдээ төрийн, нийтийн хамааралтай өмчийн хуулийгөнөөдрийгхүртэг гаргаагүй яваа нь бидний алдаа юм. Уг нь аль ч улс оронд өмчөө дагаж эдийн засгийн том хуваарилалт явдаг.

Манай хамгийн том өмч бол газрын хэвлийн баялаг. Үүнийг дагаад бий болох дэд бүтцийн баялаг бүгд төрийн өмч гэж явдаг. Тиймээс төр энэ том өмчөөрөө дэлхийн зах зээлээр тоглох хэрэгтэй. Уул уурхайн том биөнөс гэдэг бол дэлхийн том улстөрчдийн хооронд хийдэг тоглолт юм билээ.

Тиймээс бид төрийн өмчтэй л юм бол төр нь ярилцах ёстой. Төр л хөрш хоёр оронтой харилцах ны чухал шүү дээ. Одоо манай эрх барьж байгаа нөхдүүд либерал эдийн засгийн хүмүүс. Тэд харамсалтай нь төрийн өмчийг үгүй болгох зорилготой хүмүүс болохоор итгэх итгэлийг үгүйсгэж байгаа юм.

Гэхдээ түншүүдийн харилцааг зохицуулах юм бага сага байгааг үгүйсгэж болохгүй. Гэрийн даалгавраа муу хийсэн хүн амжилтад хүрдэггүй шиг өнөөдөр төрийн, нийтийн хамааралтай өмч буюу газрын хэвлийн баялгийн эрх зүйн асуудал аль ч хуулиар зохицуулагдаагүй байгаа нь өөрөө их аюултай.

-Эдийн засаг хямарлаа гэж маш олон хүн хэлж байна. Эдийн засагчид санаа зовж, гарц хайж байгаа. Танд хямралаас гарах ямар төлөвлөгөө байна?


-2009 оны хямрал түүнээс өмнөх хямрал зэрэг эдийн засагт болж байсан хүнд үөийг бизнөс эрхэлж байсан баялаг бүтээгчид биө махбодиороо амссан, Тэр хүмүүсийн нэг төлөөлөл нь би. Эдийн засаг бол ажиглалтын шинжлэх ухаан.

Ер нь баялаг бүтээгчид яах аргаггүй макро төвшинд болсон процессын золиос болдог. Тийм учраас хямралыг эхлэхээс өмнө бид нэг асуудлыг тууштай тавьж байсан. Үүнийг сонгуульд ялалт байгуулсан хүмүүс хүлээж аваагүй.

Тэр бүү хэл, өнөөгийн Засгийн газар, түүнтэй холбоотой төв банк гэх мэт бүх процесууд маань макро төвшинд алдаа гаргаж эхэлсэн. Энэ алдааны гол зангилаа нь мөнгөний бодлого.

Учир нь мөнгөний бодлогоор эдийн засгийг зохицуулах гэж үзсэн. Энэ нь эргээд маш том алдаа болж хувирсан. Өмнөх 24 жилийн түүх бол мөнгөний бодлогоосоо илүү төрийн сангийн бодлогоороо бий болж байсан учраас хямралаасаа гарч чадаж байсан. Ийнхүү буруу бодлогын золиос одоо ч гарч ирсээр байна.

-Алдааны золиос гэдэг нь юу гэсэн үг вэ?


-Төгрөгийн бодлого 30 хувиар өссөн. Өнгөрсөн хойр жилийн хугацаанд баялаг бүтээгч нар 30-40 хувийн алдагдалд орсон. Өнөөдөр хүртэл манай тариаланч нар улаан буудайгаа 5050 төгрөгөөр заръя гээд явж байгаа.

Сүүлийн ам.доллар өсөхийн өмнө бүх технологийн өөрчлөлтийг хийгээд эхэлчихсэн байсан. Тариаланчид 100 мянган ам.долларын үнэтэй комбайн авчихсан байсан, Гэтэл ам.долларын хэлбэлзлээс болж гуравхан сарын дараа өнөө комбайных нь үнэ 40-50 сая төгрөгөөр нэмэгдчихсэн.

Тэгэхээр тариаланч гуравхан сар талбай дээрээ комбайнаа ажиллуулсны төлөө 40-50 сая төгрөгийн алдагдалд орж байна. Үүнийг хэн үүрэх вэ гэхээр баялаг бүтээгч нар л үүрнэ. Тиймээс тариагаа үнэтэй өгөхийг бодно биз дээ.

Ер нь мөнгөний үнэ ханш унаж байгаагийн золиос нь баялаг бүтээгч нар л болж байна. Макро эдийн засаг мөнгөний бодлого хоёрын торгон цэг дээр зогсч түүнийг холбож өгөх хүн нь Ерөнхий сайд. Гэтэл Ерөнхий сайд маань мөнгөний бодлого макро эдийн засаг хоёроо мэдэхгүй байна. Мөн төв банкнаасаа бэлэн мөнгө авч алдагдлаа яаж түргэн нөхөх вэ гэж улайрсан нь өөрөө бас том алдаа болсон.

-"Эзэн 100” хөтөлбөрийн талаар та юу гэж дүгнэсэн бэ?


-Би “Эзэн 100" хөтөлбөрийг зарлаж байх үөэс л сануулж байсан. УИХ, Засгийн газарт үүрэг гүйцэтгэж тогтоол гаргасан л шийдвэр шүү дээ. Тэр тогтоолын дагуу “Эзэн 100” хөтөлбөр явагдсан. Уг хямралаас гарахын тулд 2009 оны маневарыг л хэрэглэх ёстой байсан. Үүнийг хийж чадаагүйгээс болж бас л алдаа болсон.

-Таны таамаглаж байгаагаар иргэдийн гар дээр хэр их мөнгө байгаа бол?


-Иргэдийн хадгаламжинд мөнгө байгаа. Бид нэгж цэгүүдийн тайлан тооцоог ойрын гурав, дөрвөн сарын хугацаанд шинээр хийх хэрэгтэй. Ингэх юм бол үүгээр дамжуулаад аж ахуйн нэгжүүд болон хувь хүнд байгаа мөнгөнүүд гарч ирнэ.

Эдийн засгийн эргэлт гэдэг нь хөрөнгө оруулалт, капитал өсөхийг л хэлдэг шүү дээ. Би иргэдийн гар дээр байгаа мөнгийг л хөдөлгөөнд оруулъя гэж хэлээд байгаа юм.

-Татварын өршөөлийн хуулийг батлаагүйгээс бид бас нэг алдаа гаргасан гэх шүүмж бий. Энэ хэр ортой үг бол?


-Эдийн засагт Ардын нам, Ардчилсан нам гэж байхгүй. Энэ бол Монгол Улсын эдийн засаг. Иргэн бүрт хамаатай. Татварын өршөөлийн хуулийг батлах л ёстой байсан. Харамсалтай нь улстөржүүлээд тоогоогүй.

Одоо ч гэсэн хийхгүй бол хугацаа алдана. “Эдийн засаг уналаа шүү, ганхаад байна шүү” гэж биднийг анхааруулж дуусаагүй байхад л өнөөгийн сөрөг үр дагавар гарч ирсэн. Уг нь эдийн засгийн сурах бичиг бүрт байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн унах юм бол “Хөрөнгө оруулалт нь 60 хувьд хүрч унадаг юм" гэсэн онол байгаа.

Үүнийг ч Ерөнхий сайд мэддэггүй бололтой. Гэтэл манай хөрөнгө оруулалт өнөөдөр 70 хувьд хүрсэн. Тэгэхээр яг л тэр онолын дагуу л явж байгаа. Гэтэл Казахстан энэ хуулийг гаргачихсан. Тиймээс тэдний гадны хөрөнгө оруулагч нар нэмэгдсэн. Гэтэл манай хөрөнгө оруулагчид байхгүй болж байна. Энэ бол бас л алдаа.

В.Нэргүй

Эх сурвалж: