sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко НҮБ-ын Ерөнхий Ассамблейн улс төрийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэж НҮБ дэх эх сурвалжаас мэдээлсэн байна.

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк Порошенкогийн оронд хэлэлцүүлэгт оролцох болно гэсэн байна. Ассамблейн улс төрийн хэлэлцүүлэг есдүгээр сарын 24-нд эхэлнэ. Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров есдүгээр сарын 27-нд үг хэлэхээр төлөвлөжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг