sonin.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийг байгуулж, үйл ажиллагааг нь  эхлүүллээ.

Тус хэлтэст ажиллах офицер, алба хаагчийн бүрэлдэхүүнийг энэ сарын 15-нд томилсон байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулахын их сургуулийн хойд талд хуучнаар Амгалангийн цагдаагийн хэсэг буюу өрхийн эмнэлгийн байранд ажил үйлчилгээ явуулах юм.

Тус хэлтэс нь дүүргийн 8,9,10,11,12,20,23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр хороонд оршин суух иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөдөл, гомдол, гэмт хэрэг зөрчлийн дуудлагын ажил үйлчилгээг тухайн хэлтэст хандаж авах боломжтой юм.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг