sonin.mn

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ албан ёсоор зарласан билээ. Үүний дараа Засгийн газрын бүтэц эрс багасч, нийт 9 яамтай болох төлөвлөгөө гэх зүйл ч олонд ил болсон юм.
Тэгвэл нөхцөл байдал түүний төлөвлөж буйгаас өөрөөр өрнөнө гэж өгүүлэх хүн ч цөөнгүй байгаа аж.


УИХ Ерөнхий сайдын өргөн барьсан бүтцийн өөрчлөлтийг батлах замаар Засгийн газрыг шинээр бүрдүүлэхээс өөр аргагүй болгох бөгөөд Н.Алтанхуягийг дахин Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Гэвч нэгэнт тохиролцсон бүлэглэл түүнийг УИХ- дээр унагах бөгөөд шинээр Засгийн газар бүрдүүлэх юм байна.
МАН-ын удирдах түвшний  зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхий сайдаар З.Энхболд ажиллах нь нэгэнт тодорхой болсон, түүний танхимд АН, МАН, МҮАН-ын төлөөлөл багтах гэнэ. Мэдээж шинээр томилогдох сайд нарын нэрс одоо тодорхой болоогүй байгаа бөгөөд харин МАН-ын дарга М.Энхболд Засгийн газарт багталгүй, өөрийн удтал хүссэн УИХ-ын даргын албанд очих бололтой.

П.Мандах