sonin.mn

Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт “Хариуцлага, хяналт, хэрэгжилт" цахим хурал хийлээ. Засгийн газрын хуралдаанаар 2015 оны төсвийн төсдийг дэлгэрэнгүй хэлэлцэж, Төсвийн өрөнхийлөн захирагчийн багц нэг бүрийн төсвийн саналыг эцэслэн тохирсон, удахгүй УИХ-д удахгүй өргөн мэдүүлнэ.

Тиймээс хэмнэж, тэвчиж болох урсгал зардлуудыг нэлээд танасны зэрэгцээ орон нутгийн удирдлагуудад төсвийн эрх мэдэл өгөх санал боловсруулсан байна. “Суманд барих сургууль, цэцэрлэгийг Засгийн газар заах биш орон нутаг өөрсдөө биө даан шийдэж, төсвөө удирдах эрх олгох” гэж байгаагаараа энэ удаагийн төсөв онцлогтой гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ, Уүнтэй холбогдуулж сайд нарын төсвийн багцаас орон нутагт шилжүүлж, нэг салбарын худалдан авалтыг нэгтгэж төвлөрүүлэх гэх мэт зохион байгуулалт хийснээр урсгал зардлыг танасан байна.

Түүнчлэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтод газар доогуур шугам хоолой тавихаар нисэхийн дөнгөж тавьж дууссан замыг таван хэсэгт хуулсан учраас хариуцлагын арга хэмжээ авчээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногт Өмнөговьд ажиллаж, тус аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг хүлээн авч, Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцах ажээ.

Ц.Анир

Эх сурвалж: