sonin.mn

НЬЮ-ЙОРК. /АР/. НАТО болон Оросын хооронд цэргийн сөргөлдөөн гарах боломжийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үгүйсгэж байна. Тэрбээр ийм бодолтой байгаагаа телевизийн “CBS” сувагт ярилцлага өгөхдөө илэрхийлжээ.

Цэргийн мөргөлдөөн гарах магадлал бий юу гэдэгт асуултад Обама “Орос, НАТО-гийн хооронд цэргийн сөргөлдөөн гарахгүй гэж бодож байна” гэж хариулсан байна. Тэрбээр мөн Зүүн Европын эвслийн холбоотнуудыг тайтгаруулахын тулд “маш шаргуу ажилласан” гэж нэмж хэлжээ.

Хэрэв эвслийн гишүүдээс халдлагын объект болсон тохиолдолд холбоотнууд цэргийн тусламж үзүүлэх үүргийг Умард Атлантын эвслийн гэрээний тавдугаар зүйлд заасан байдгийг Обама сануулсан байна. “Путин ч үүнийг мэдэж байгаа” гэж тэрбээр хэлжээ.

Орос улсад Украины хямралын нөхцөл байдалтай уялдуулан "шаардлагатай зүг рүүгээ хөдлөх" боломж бий гэж Америкийн удирдагч үзэж байна. Ингэхдээ Обама Москваг эсэргүүцлээ илэрхийлэхийн зэрэгцээ "Украиныг өөрийн тойрог замаас гаргахгүй" байхад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна гэж буруушаажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг